ГЕГ | 4 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 8.2кг АЛТ хилээр оруулахыг завджээ
 

ГЕГ | 4 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 8.2кг АЛТ хилээр оруулахыг завджээ

Энэ оны 10 дугаар сарын 17-ны өдөр Замын-Үүд автозамын шалган нэвтрүүлэх боомтоор БНХАУ-руу зорчиж явсан Монгол Улсын иргэд болох “Г”, “Б” нар тээврийн хэрэгслийн эд ангид 8.260 кг алт нууж, улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсан үйлдлийг Тагнуул, гаалийн байгууллага хамтран илрүүлж, таслан зогсоолоо.

Урьдчилсан байдлаар уг алтны нийт үнэлгээ 4 орчим тэрбум төгрөгт хүрч байгаа бөгөөд энэ нь онц их хэмжээний алт улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан байж болзошгүй үйлдэл юм.

Уг хэрэгтэй холбогдуулан гаалийн байгууллагаас хойшлуулшгүй ажиллагаа явуулж, тагнуулын байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Иргэн Та улсын хилээр зорчихдоо аливаа хууль бус үйлдэлд оролцохгүй байж гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэхийг гаалийн байгууллагаас сэрэмжлүүлж байна

Архангайн Хөгжимт театрын өртөг 5 тэрбумаас 26 тэрбум төгрөгт хүрч өслөө
Архангайн Хөгжимт театрын өртөг 5 тэрбумаас 26 тэрбум төгрөгт хүрч өслөө
 
ТӨСӨВ 2027 | 15 суманд “Иргэдэд үйлчлэх мэдээллийн төв” нэрээр 58.9 тэрбум төгрөг төсөвлөжээ
ТӨСӨВ 2027 | 15 суманд “Иргэдэд үйлчлэх мэдээллийн төв” нэрээр 58.9 тэрбум төгрөг төсөвлөжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.