Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан боллоо.
Хуралдааны үеэр хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг 2.5 хувиар бууруулж, зээлийн нөхцөлийг дахин хянан үзэх хугацаа 7 жил байсныг гурав болгон богиносгохоор тохиролцсон. Монгол Улсад ногдох нийт өгөөжийг 53 хувьд хүргэх, бодит өгөөжийг үе шаттай нэмэгдүүлэх нь хэлэлцээний үндсэн зорилго юм гэж Сангийн сайд танилцуулсан юм.
Засгийн газар Оюу толгой төслийн төрийн эзэмшилд ногдох ногдол ашгаас 2027 онд 3 их наяд төгрөг төсөвт төвлөрөхөөр төсөөлж, үүнээс 2 их наяд төгрөгийг нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдсан хүндрэлийг үе шаттай шийдвэрлэхэд чиглүүлэхээр төсөлд тусгажээ.
Үлдэх хэсгийг Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын санд төвлөрүүлнэ гэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.