
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан боллоо.
Хуралдааны үеэр хууль санаачлагчийн танилцуулгад дурдсанаар бол ирэх онд ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, орон сууцны санхүүжилтийг өргөжүүлж, 16 мянга орчим иргэний орон сууцны хэрэгцээг шийдвэрлэнэ.
Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны цар хүрээ, орлогын түвшинд нийцсэн татварын зохицуулалтын үр дүнд 180 мянга орчим аж ахуйн нэгж хамрагдаж, бизнес эрхлэгчдийн татварын ачаалал 246 тэрбум төгрөгөөр буурна гэж тооцоолжээ.
Төрийн өмчийн засаглал, хөрөнгийн өгөөжийг сайжруулж, ногдол ашиг авдаг болно. Засгийн газрын өрийн бодлого, стратегийг үргэлжлүүлж, 2027 онд Засгийн газрын өрийн гадаад валютын ханшийн эрсдэлийг бууруулна. Дотоод үнэт цаасны гаргалтыг нэмэгдүүлэх, өрийн баталгаа, орон нутгийн үнэт цаасыг стратегийн хязгаарт нийцүүлэн дэд бүтэц, эрчим хүчний томоохон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд ашиглана.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.