Үнийн өсөлттэй уялдуулан цалин, тэтгэврийг нэмнэ
 

Үнийн өсөлттэй уялдуулан цалин, тэтгэврийг нэмнэ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан боллоо.

Хуралдааны үеэр Сангийн сайдын танилцуулснаар ирэх оны төсөвт орон сууц, эрчим хүч, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, боомт, инженерийн дэд бүтэц, авто зам, логистикийн тулгамдсан асуудлыг үе шаттай шийдвэрлэхээр тусгажээ.

Сарын 792 мянган төгрөг хүртэлх цалингийн орлогыг татвараас чөлөөлж, гарааны бизнес эрхэлж байгаа байгууллагуудын ажилтнуудад нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт үзүүлснээр нэг сая орчим иргэний татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн ачааллыг нэг их наяд төгрөгөөр бууруулна.

Төрийн үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалингийн сүлжээг 10 хувиар, төрийн захиргаа, төрийн тусгай албан хаагчдын цалингийн сүлжээг 20 хувиар 2027 оны 02 дугаар улирлаас нэмэхээр тооцож, 211.6 мянган албан хаагчийг хамруулахаар 887.1 тэрбум төгрөгийг нэмэлтээр тусгажээ.

Байгалийн түүхийн музейг барих төсөв 94 тэрбумаас 225 тэрбум болж өсчээ
Байгалийн түүхийн музейг барих төсөв 94 тэрбумаас 225 тэрбум болж өсчээ
 
Japan Daily: Мобикомын удирдлагуудын буруугаас түймэр гарсан байж болзошгүй
Japan Daily: Мобикомын удирдлагуудын буруугаас түймэр гарсан байж болзошгүй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.