
ТӨСӨВ-2027 цуврал сэдэв 4:
Хан-Уул дүүрэгт баригдаж буй Байгалийн түүхийн музейн барилгын төсөл 2020 онд эхэлсэн. Анхны төсөвт өртөг нь 94.46 тэрбум төгрөг байсан уг төслийг 2026 онд 225.31 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр болжээ. Энэ нь анхны төсөвт өртгөөс 138.5 хувийн өсөлттэй төсөв болж байгаа нь анхаарал татаж байна.
Өмнө нь байсан Байгалийн түүхийн музейн барилгыг нурааж, газар дээр нь "Чингис хаан" музейг барьсан. Харин шинээр Байгалийн түүхийн музейг барих дээрх төслийг 2022 онд дуусгахаар төлөвлөж байжээ. Гэтэл энэхүү төсөл он дамжин явсаар 94 тэрбумаас 225 тэрбум төгрөг болтлоо өсөөд байгаа нь асуудал болчхоод байна. Мөн төсвийн зардал нь он дамнан өсч, энэхүү мөнгө татвар төлөгчдийн халааснаас жил бүр урсан гарсаар байгаа нь эгдүүцэл төрүүлнэ.
Уг нь давс хийвэл уустал, ажил хийвэл дуустал гэдэг ч энэ мэт төсөл хөтөлбөрүүдийн давс хэзээ уусч, ажил нь хэзээ дуусах нь ойлгомжгүй хэвээр. Харин энэ хооронд төсөвлөсөн мөнгө ч мөн өссөн хэвээр...
Ж.Сондор
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.