Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ
 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээний дүнгээр хэвлэлд мэдээлэл хийлээ.

Монгол Улсын төрийн тэргүүний ХБНГУ-д 14 жилийн дараа хийж буй энэхүү төрийн айлчлал нь Стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хоёр орны хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулахад чухал ач холбогдолтой аж.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх албан ёсны хэлэлцээний үеэр "Монгол Улс Герман Улсыг манай гуравдагч хөрш, Европ дахь дотны итгэлт түнш, анд нөхөр хэмээн үздэг бөгөөд Европын орнуудаас нэн тэргүүнд Герман Улстай байгуулсан “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх зорилтуудын нэг. Мөн хэлэлцээний үр дүнд “Монгол, Германы Хамтарсан тунхаглал”-ыг гаргаж, стратегийн түншлэлээ өргөжүүлэн бэхжүүлэх хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл, хэтийн төлвөө хамтран тодорхойллоо" гэв.

Түүнчлэн хөрөнгө оруулалт, хөгжлийн хамтын ажиллагаа, банк санхүү, боловсрол, шинжлэх ухаан, батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдийг энэ айлчлалын үеэр байгуулж байгааг цохон тэмдэглэж, Монгол Улсын Ерөнхий консулын газрыг Герман Улсын Франкфурт ам Майн хотноо нээхээр болсныг албан ёсоор зарласан билээ.

Мөн мэдэгдэлд "Манай хоёр улсын хөгжлийн бодлогын хамтын ажиллагаанд бодит хувь нэмрээ оруулж ирсэн Герман Улсын Сэргээн босголтын зээлийн банк нь Монгол Улсын “Чингис хаан баялгийн сан нэгдэл”-тэй тогтвортой хөгжил, ашигт малтмалын нөөц, аж үйлдвэр, технологи, дэд бүтэц, хөрөнгө оруулалт, хөгжлийн санхүүжилт болон хариуцлагатай хөрөнгийн удирдлагын чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон бөгөөд Монголбанк, Германы Холбооны банк хоорондын хамтын ажиллагааны баримт бичиг байгуулсныг сайшааж байна" гэжээ.

Нефтийн үнэ өсөж, шатахууны нийлүүлэлтэд эрсдэл үүсэв
Нефтийн үнэ өсөж, шатахууны нийлүүлэлтэд эрсдэл үүсэв
 
Н.Учрал: “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц“ үндэсний хөтөлбөр эхэллээ
Н.Учрал: “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц“ үндэсний хөтөлбөр эхэллээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.