Ч.Ундрам: “Орон сууц захиалагч иргэдийн хохирлыг барагдуулах тухай” нэг удаагийн хууль санаачилна
 

Ч.Ундрам: “Орон сууц захиалагч иргэдийн хохирлыг барагдуулах тухай” нэг удаагийн хууль санаачилна

УИХ-ын гишүүн Ч.Ундрам орон сууц захиалаад хохирсон иргэдийн асуудал хуулийн хүрээнд шийдэгдэхгүй байгаа асуудлыг шүүмжлэн “Орон сууц захиалагч иргэдийн хохирлыг барагдуулах тухай” нэг удаагийн хууль санаачилна гэлээ.

Энэ тухай тэрээр "Орон сууц захиалагч иргэдийн хохирлыг барагдуулах тухай” нэг удаагийн хууль санаачилна. 3,900 захиалагч урьдчилгаа төлбөр төлөөд байр ч үгүй, мөнгө ч үгүй хохирсон байгаа мэдэлэл бидэнд бна. ЗГ-аас ажлын хэсэг байгуулаад ажилласан, өнөөдрийн хууль эрх зүйн орчинд олигтой ахиц гаргах боломжгүй. Ийм нөхцөл байдалд хүргэсэн нь тодорхой хууль эрх зүйн орчин бүрдүүлээгүй, хяналт тавьж чадаагүй төрийн буруу. Тиймээс нэг мөр засах цаг болсон.

Олон жил хөдөлмөрлөж, хуримтлуулсан мөнгөөрөө орон сууц захиалаад хохирсон иргэдийн асуудлыг зөвхөн ажлын хэсэг байгуулаад шийдэх боломжгүй. Төр хариуцлага хүлээж, хуримтлагдсан асуудлыг шийдвэрлэх нэг удаагийн тусгай хууль санаачлах шаардлагатай" гэжээ.

Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
 
ЗАСАГ | Нөмрөгийн дархан цаазат газар гарсан түймрийн хохирлын талаар хэлэлцэнэ
ЗАСАГ | Нөмрөгийн дархан цаазат газар гарсан түймрийн хохирлын талаар хэлэлцэнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.