Истанбул хотод үерийн улмаас 3 хүн АМИА АЛДЖЭЭ
 

Истанбул хотод үерийн улмаас 3 хүн АМИА АЛДЖЭЭ

Туркийн Истанбулд аадар бороо орсны улмаас энэ сарын 14-нд үер бууж, гурван хүн амиа алджээ.

Туркийн Зам тээвэр, дэд бүтцийн яамны мэдээлснээр, Истанбулын нисэх онгоцны буудалд буух боломжгүй болсон нийт 43 нисэх онгоцны чиглэлийг өөр нисэх буудлууд руу өөрчилсөн байна. Үүнээс 39 нислэгийг Туркийн нутаг дэвсгэр дэх өөр нисэх буудлууд руу, дөрвөн нислэгийг гадаад улс руу чиглүүлжээ.

Түүнчлэн үерийн улмаас метроны буудлууд, авто замын нүхэн гарцууд болон гол замууд усанд автсан байна. Гэсэн хэдий ч пүрэв гарагийн өглөөнөөс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээ аажмаар хэвийн болж эхэлсэн байна.

Эрх баригчид нийт зургаан мужид хичээл сургалтыг түр зогсоож, иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг уриаллаа. Истанбул хотын захиргааны мэдээлснээр, Бейкоз дүүрэгт хур тунадасны хэмжээ 242 миллиметрт хүрсэн нь 1985 оноос хойш тус хотод бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлтүүдийн нэг болжээ.

Хотын захиргаанд цаг агаарын аюултай үзэгдэлтэй холбоотой нийт 6937 дуудлага, мэдээлэл ирсэн байна.

Heavy rain shuts down Istanbul, causing flooding and 3 death...

Three dead as Istanbul sees heaviest rainfall in 80 years

Istanbul flood death toll rises to 3, while 4 remain missing | Daily Sabah

ДЭЛХИЙ ӨНӨӨДӨР | 2026.10.16
ДЭЛХИЙ ӨНӨӨДӨР | 2026.10.16
 
Төсвийг тойрч хоёр сар хэрэлдсэн ч ХЭВЭЭР батлав
Төсвийг тойрч хоёр сар хэрэлдсэн ч ХЭВЭЭР батлав
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.