Б.Пүрэвдагва: “Sky Shuttle”-ийн барилга угсралтыг гуравдугаар сард эхлүүлнэ
 

Б.Пүрэвдагва: “Sky Shuttle”-ийн барилга угсралтыг гуравдугаар сард эхлүүлнэ

"CОP 17" бага хурлын үр дүнд Улаанбаатар хотын нийтийн тээвэрт “Sky Shuttle” их багтаамжийн нийтийн тээврийг нэвтрүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва, “BYD” группийн удирдлагуудтай санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд “BYD” компанийн төлөөлөлтэй гурав дахь удаагийн уулзалтаа хийжээ.

Уг уулзалтын үр дүнд энэ оны арван хоёрдугаар сард багтааж төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж, ирэх оны гуравдугаар сараас барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр талууд урьдчилсан байдлаар тохиролцсон байна.

Тухайлбал, Улаанбаатар хотод цахилгаан автомашиныг түргэн цэнэглэх “Ногоон өртөө”-г олноор байгуулах, цахилгаан эрчим хүчийг нөөцлөх батарей хураагуур /ВЕSS/-ийг оруулж ирэх, батарейд суурилсан “Sky Shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх юм.

Нийтийн тээврийн шинэ шийдэл болох “Sky Shuttle” нь батарейгаар ажиллаж, тусгай зориулалтын өндөрлөсөн замаар зорчих юм. Ингэснээр авто замын түгжрэлээс үл хамааран нийтийн тээврийн хөдөлгөөнийг зохион байгуулах боломж бүрдэнэ гэжээ.

Батлан хамгаалахын их сургуульд МОНГОЛ УЛСЫН БААТАР цол олголоо
Батлан хамгаалахын их сургуульд МОНГОЛ УЛСЫН БААТАР цол олголоо
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.