
Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн түүхт 105 жилийн ойн ёслолын жагсаал өнөөдөр буюу аравдугаар сарын 15-ны өдөр Сүхбаатарын талбайд болж өнгөрлөө.
105 жилийн түүх, үе үеийн дайчдын эр зориг, эх оронч уламжлал өнөөдрийн жагсаалаар үргэлжилж байгаа аж. Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойгоор Монгол Улсын Баатар цол олгожээ.
Мөн Ойд зориулсан цэргийн ёслол-хүндэтгэлд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх оролцож, баярын мэнд дэвшүүлэв.
Тэрбээр, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн түүх бол Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалан бэхжүүлсэн монгол цэргийн бахдам түүхийн салшгүй хэсэг гэдгийг онцоллоо.






Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.