БНСУ | Хутгатай этгээд олон нийтийн газар 8 хүний биед халджээ
 

БНСУ | Хутгатай этгээд олон нийтийн газар 8 хүний биед халджээ

Өмнөд Солонгост хутгатай этгээд олон нийтийн газар иргэдийн биед халдсан хэрэг гарчээ.

Инчон хотын Намдон дүүрэг дэх худалдааны төвд гарсан энэхүү хэргийг өмнө нь хүний амь хөнөөхийг завдсан хэргээр ял шийтгүүлж байсан цахим гавтай этгээд үйлдсэн байна. Тэрээр энэ сарын 13-ны өдөр хоёр гартаа хутга бэхэлсэн байдалтайгаар худалдааны төвд иржээ. 59 настай гэмт этгээд худалдааны төвд тааралдсан хүмүүс рүү дайрч, зургаан эмэгтэй, хоёр эрэгтэйн биед гэмтэл учруулсан байна.

Халдлагад өртсөн нэг эмэгтэй зүрх зогссон байдалтай эмнэлэгт хүргэгдэн мэс засалд оржээ. Үүний дараа зүрх нь цохилж эхэлсэн ч хараахан ухаан ороогүй байгаа талаар эх сурвалж мэдээлсэн байна.

Гэмт этгээдийг иргэд сандал болон бусад эд зүйлс ашиглан цагдаа нарыг иртэл тогтоон барьсан гэжээ. Уг этгээд өмнө нь архинаас гаргах эмчилгээ болон сэтгэлзүйн эмчилгээ хийлгэж байсан бөгөөд эдгээр эмчилгээнүүд үр дүнгүй байсан учир ийнхүү гэмт хэрэг үйлдэхээр болсон хэмээн мэдүүлээд байгаа аж.

ДЭЛХИЙ ӨНӨӨДӨР | 2026.10.15
ДЭЛХИЙ ӨНӨӨДӨР | 2026.10.15
 
10 Монгол хүүхэд тутмын 9 нь ШҮД цоорох өвчтэй байна
10 Монгол хүүхэд тутмын 9 нь ШҮД цоорох өвчтэй байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.