Оюутолгойн ногдол ашгийн тухай Ерөнхий сайдын асуулт хөтөлсөн шинжтэй байв
 

Оюутолгойн ногдол ашгийн тухай Ерөнхий сайдын асуулт хөтөлсөн шинжтэй байв

Ойрын өдрүүдэд Оюутолгойн ногдол ашиг болох 3 их наяд төгрөгийн зарцуулалтын тухай сэдэв нийгэмд ид хэлэлцүүлэг болж байна.

“Монгол Улсын Засгийн газар Оюу толгой төслөөс анх удаа ногдол ашиг авах болсонтой холбогдуулан иргэн Таны саналыг асууж байна” гэсэн санал асуулга нь Ezasag, Emongolia платформоор иргэдийн дунд явж байгаа. Тэгвэл эдгээр асуултууд “Ногдол ашгийг иргэнд шууд олгох” тухай үг, өгүүлбэр байсангүй.

Тодруулбал, 1. Засгийн газар Оюу толгой төслөөс ногдол ашиг авах нь зөв үү?

2. Оюу толгой төслийн ногдол ашгаар хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх бол аль салбарт хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй вэ?

3. Оюу толгой төслөөс орж ирэх ногдол ашгийн орлогыг хэрхэн зарцуулах нь зөв бэ?

гэсэн гурван асуулттай байх бөгөөд хариултууд нь:

-Томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх

-Хуримтлалын санд хадгалах

-Хуримтлалын сангаар дамжуулан иргэдийн эрүүл мэнд, боловсрол, орон сууцны дэмжлэгт зориулах гэх хариултуудтай байв.

Гол нь иргэдийн хүсэж байгаа нэг иргэнд ногдох 857 мянган төгрөгийг шууд олгох тухай бус ихэнхдээ хөтөлсөн, тулгасан шинжтэй хариултуудтай байгаа юм.

Т.Бат

АВСТРАЛИ УЛС МОНГОЛ ИРГЭДИЙН АЖИЛЛААД АЯЛАХ ВИЗНИЙ ХҮСЭЛТИЙГ ЗОГСООЛОО
АВСТРАЛИ УЛС МОНГОЛ ИРГЭДИЙН АЖИЛЛААД АЯЛАХ ВИЗНИЙ ХҮСЭЛТИЙГ ЗОГСООЛОО
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.