
Австрали Улс Монгол болон Бразилын иргэдийн ажиллаж, аяллах (Work and Holiday) визний анхны хүсэлтийг түр зогсоожээ. Энэ талаар YEN.com.gh сайт аравдугаар сарын 13-нд мэдээлэв.
Австрали улс Монгол Улсын иргэдэд уг хөтөлбөрийн хүрээнд жилд 100 ширхэг виз олгох хязгаар тогтоосон байдаг. Хүсэлт хүлээн авах ажиллагааг түр зогсоосон нь виз бүрмөсөн хаагдсан гэсэн үг биш бөгөөд Австралийн Дотоод хэргийн яамны шийдвэрээр дахин нээх боломжтой гэнэ.
Визны хүсэлт гаргахаар төлөвлөж буй иргэд Австралийн Дотоод хэргийн яамны албан ёсны мэдээллийг шалгахыг зөвлөж байна.
Эх сурвалж: YEN.com.gh
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.