
Монгол Улсын Засгийн газар Оюу толгой төслөөс анх удаа ногдол ашиг авах болсонтой холбогдуулан иргэдээс санал асууна хэмээн мэдэгдсэн. Ингэснээр уг санал асуулга өнөөдрөөс буюу аравдугаар сарын 14-оос эхэлж байна.
Тус санал асуулга нийт гурван асуулттай байна. Үүнд:
- Засгийн газар Оюу толгойн ногдол ашгаас авах нь зөв үү?
- Оюу толгой төслийн ногдол ашгаар хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх бол аль салбарт хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй вэ?
- Оюу толгой төслөөс орж ирэх ногдол ашгийн орлогыг хэрхэн зарцуулах нь зөв бэ?
гэсэн асуултын хүрээнд явагдаж байгаа бөгөөд нийт 14 хоног үргэлжилнэ. Санал асуулгыг и-монголиа болон e-zasag гэсэн платформуудаар авч байгаа аж.
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.