
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөөц, түгээлт, борлуултын талаар АҮЭБЯ-ны Ашигт малтмал газрын тосны газрын, газрын тосны хэлтсийн дарга Д.Даваабаяр болон ААН-үүдийн төлөөлөл мэдээлэл өглөө.
Тэрбээр "ОХУ болон Бүгд Найрамдах Хятад улс зэрэг нийлүүлэгч талуудаас Монгол Улсад импорт тасралтгүй хийгдэж байгаа. 10 дугаар сарын захиалгыг бид баталгаажуулахаар ажиллаж байна. Импорт тасралтгүй хийгдэнэ гэдгийг ард иргэддээ дуулгая. Өнөөдрийн Шуурхай штабаас ААН-үүдэд зам дээр ирсэн вагонуудаа шуурхай буулгах, цаашид түгээлтийг шуурхай хийх, холбогдох арга хэмжээ авч ажиллах, зөвлөмж, чиглэлүүдийг өглөө. Мөн Монгол Улсад шатахууны импорт, борлуулалт 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийтдээ 59 мянган тонн АИ92 авто бензин, 188570 тонн дизель түлш, 11 мянган тонн онгоцны түлш нийтдээ 256 мянга 7 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортоор орж ирсэн байна. Импортоор орж ирж байгаа энэ газрын тосны бүтээгдэхүүн, тэр дундаа 92 авто бензинтэй вагон цистернийг хилийн өртөөнөөс шуурхай татан хүргэх, буулгах, ШТС-ууд руу тасралтгүй гаргах ажлыг төмөр зам, төрийн ба гаалийн байгууллага, бусад байгууллагууд, ААН-үүдтэй хамтраад шуурхай зохион байгуулан ажиллаж байна" гэв.
ААН-үүдийн төлөөлөл "Супер 92" шатахуун түгээх станцын борлуулалт хариуцсан Бумнасан "ОХУ-ын нөхцөл байдлаас хамаараад сүүлийн 3 сар дотоод хомсдол үүссэн нөхцөл байдалтай байгаа. Манай улсад нийлүүлдэг байсан хувийн хэмжээнээс тодорхой хэмжээгээр 20-30 хувиар баг ирж байгаа. Сар болгоны нийлүүлэлт багаар ирж байгаа нь сүүлийн үед шатахууны хомсдолын нөхцөл байдлыг үүсгэж байна. Шатахуун тасралтгүй ирж байгаа. Нэг цуваагаар бөөн ороод ирэхгүй нэг сарын захиалга. Тийм учраас өдөр тутам хэд хэдэн вагоноор ирж байгаа. Мөн хэрэглэгчид шатахуун тасрах вий, хомсдох вий гэсэн айдсаас үүдэлтэйгээр ШТС дээр шаардлагагүй дүүргэлтүүд хийж байна. ААН-үүдэд хэд хоногийн нөөц бүрдүүлэх боломж бий болгоход нийтээрээ анхаарах хэрэгтэй байна" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.