В.Путин шатахуунтай холбоотой мэдээллүүдээ НУУЦАЛЛАА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

В.Путин шатахуунтай холбоотой мэдээллүүдээ НУУЦАЛЛАА

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 28-нд нефть боловсруулах үйлдвэрүүд болон эрчим хүчний экспорттой холбоотой зарим мэдээллийг нийтэд ил болгохыг хязгаарласан зарлигт гарын үсэг зуржээ.

Шинэ журмаар нефть боловсруулах үйлдвэрүүдийн боловсруулсан нефтийн хэмжээ, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, экспортын хэмжээ ба үнэ, худалдагч, худалдан авагч, зуучлагч, тээвэрлэлтийн маршрут, терминал, агуулах болон холбогдох гаалийн мэдээллийг хэвлэл мэдээлэл, интернэтээр түгээхэд хязгаарлалт тавьж байна.

ОХУ-ын эрх баригчид уг шийдвэрийг АНУ болон бусад орны “найрсаг бус үйлдэл”-ийн хариуд авсан арга хэмжээ гэж тайлбарласан байна. Reuters-ийн мэдээлснээр мэдээллийн хүртээмжийг хязгаарлах нь Оросын эрчим хүчний экспортыг хянах болон хоригийн хэрэгжилтийг шалгахад барууны орнуудад хүндрэл учруулж болзошгүй юм.

Энэ шийдвэр нь Украины Оросын нефть боловсруулах үйлдвэр, шатахууны дэд бүтцэд хийж буй цохилтууд эрчимжсэн үед гарч байна. Украины Ерөнхий штаб есдүгээр сарын 21-нд цохилтын улмаас Оросын нефть боловсруулах хүчин чадлын 45 хүртэлх хувь түр ажиллагаагүй болсон гэж мэдэгдсэн ч энэ тоог бие даан баталгаажуулаагүй байна.

Зарлиг нь шатахууны бүх үнэ, бүх статистикийг нууцалсан гэсэн үг биш бөгөөд тодорхой төрлийн стратегийн мэдээллийг нийтэд тараахыг хязгаарлаж байгаа юм. Тухайн компани өөрөө мэдээллээ ил болгосон тохиолдолд нийтэд мэдээлэх боломжтой гэж заасан байна.

Ж.Сондор

Манчестер Сити клуб 115 хэрэгт буруутай нь тогтоогдлоо
Манчестер Сити клуб 115 хэрэгт буруутай нь тогтоогдлоо
 
Он гарснаас хойш 388 хүнийг ХОЙШЛУУЛШГҮЙГЭЭР баривчилжээ
Он гарснаас хойш 388 хүнийг ХОЙШЛУУЛШГҮЙГЭЭР баривчилжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.