Эмэгтэй CEO нарыг нэгтгэсэн Меланиа трампын “Империа”
 

Эмэгтэй CEO нарыг нэгтгэсэн Меланиа трампын “Империа”

АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп энэ удаа Цагаан ордноос бус Нью-Йоркийн хөрөнгийн биржээс шинэ санаачилга эхлүүллээ. Есдүгээр сарын 23-нд тэрээр "NYSE"-ийн нээлтийн хонхыг цохиж, эмэгтэй бизнес эрхлэгч, CEO, хөрөнгө оруулагч, инновац бүтээгчдийг нэгтгэх “Империа” хэмээх шинэ санаачилга танилцуулсан байна.

"СУУДАЛ АВАХ БИШ, ЭЗЭМШИХ ЦАГ”
Меланиа шинэ санаачилгынхаа гол санааг эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдэл, өмчлөл, хөрөнгө оруулалт дээр төвлөрүүлжээ.Түүний хэлснээр эмэгтэйчүүд зөвхөн бизнесийн зах зээлд оролцогч биш, харин эдийн засгийн суурь хэсэг юм. Тиймээс эмэгтэйчүүдийг зөвхөн бие биедээ зөвлөгөө өгөхөөс илүүтэй бизнес, хувьцаа, үл хөдлөх хөрөнгө, хөрөнгө оруулалт болон оюуны өмчид хамтдаа эзэмшил бий болгохыг уриалсан байна.

ЯАГААД УОЛЛ СТРИЙТ ВЭ?
Империагийн анхны уулзалтыг Нью-Йоркийн хөрөнгийн биржид зохион байгуулсан нь санаачилгын агуулгатайгаа шууд холбоотой. Энд эмэгтэй CEO, үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагчид цугларч, бизнесийн хамтын ажиллагаа, хөрөнгө, шинэ боломжийн талаар ярилцжээ.
Меланиа өмнө нь хүүхэд, залуучуудын асуудалд чиглэсэн “Be Best”, “Fostering the Future” санаачилгуудаараа түлхүү танигдаж байсан бол Империа нь түүний бизнес, эдийн засгийн сэдэв рүү орж буй шинэ өнгө болж байна.

ТЭР БАС ӨӨРИЙГӨӨ ИЛҮҮ НЭЭХ ГЭЖ БАЙНА
Энэ өдрүүдэд Меланиа өөрийн амьдралын тухай хоёр ангит шинэ баримтат цуврал гарахыг мөн зарласан. Өмнөх “Melania” баримтат бүтээлээс ялгаатай нь шинэ цувралд өөрийнх нь амьдрал, гэр бүл, тэргүүн хатагтайн ажил болон өмнө нь олон нийтэд ярьж байгаагүй зарим асуултад хариулах бөгөөд илүү хувийн яриа байх болно гэж тэр хэлжээ.

МЕЛАНИАГИЙН ШИНЭ ДҮР
56 настай Меланиа Трампын сүүлийн үеийн public image зөвхөн загвар, төрийн ёслолын дэгжин төрхөөр хязгаарлагдахаа больж байна. Fashion. Business. Women. Media. Philanthropy.
Эдгээр чиглэлийг өөрийн нэрийн дор нэгтгэх шинэ үе эхэлж байгаа нь түүний сүүлийн алхмуудаас харагдана.

С.Молор-Эрдэнийг суллах шийдвэр гаргажээ
С.Молор-Эрдэнийг суллах шийдвэр гаргажээ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.