С.Молор-Эрдэнийг суллах шийдвэр гаргажээ
 

С.Молор-Эрдэнийг суллах шийдвэр гаргажээ

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, цагдан хориог цуцлах шийдвэрийг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс философич С.Молор-Эрдэнийг суллах шийдвэр гаргажээ.

Шүүхийн шийдвэрт "Нийслэлийн прокурорын газраас яллагдагч С.Молор-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Үндэсний эв нэгдлийг бусниулах” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах санал ирүүлснийг шүүх хянан хэлэлцээд прокурорын саналыг хангаж шийдвэрлэжээ.

Шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч яллагдагчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг Ерөнхий шүүгч хянаад хэрэгт авагдсан баримт, яллагдагчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, прокурорын саналыг үндэслэн яллагдагчид Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг, тус хэргийн нэр бүхий оролцогч, бусад оролцогчидтой уулзах, харилцах, харилцаа холбоо тогтоохыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв" гэжээ.

Философич С.Молор-Эрдэнийг есдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн “Үндэсний эв нэгдлийг бусниулах” гэмт хэрэгт холбогдуулан цагдан хорьсон билээ.

Ж.Сондор

“Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл” эхэллээ
“Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл” эхэллээ
 
Эмэгтэй CEO нарыг нэгтгэсэн Меланиа трампын “Империа”
Эмэгтэй CEO нарыг нэгтгэсэн Меланиа трампын “Империа”
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.