Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгчийн санаачилсан төслүүдийг хэлэлцэх гэхээр зөвлөхүүд нь яагаад орж ирдэггүй юм бэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгчийн санаачилсан төслүүдийг хэлэлцэх гэхээр зөвлөхүүд нь яагаад орж ирдэггүй юм бэ?

“Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’ сэдэвт ерөнхий хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдөр сонсголын ирц бүрдээгүйн улмаас түр хойшлоод байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан сонсголыг даргалагч М.Мандхай тэргүүтэй гишүүд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан "Хөдөө аж ахуйн зээл хамгийн их авсан аймаг бол Булган, Сэлэнгэ, Хэнтий, Төв аймгууд байна. Тэгсэн хэр нь говийн бүс энэ дунд байхгүй.

Авсан үнийн дүнгээр зээлээ огт эргэн төлөөгүй.

10, 20 сая төгрөгийн зээл авах гэж байгаа жижиг аж ахуйн нэгжүүд, малчин, хүнсний ногоо тариалагчдад яагаад энэ зээл очдоггүй юм.

Өчигдөр өөрсдийгөө магтаж, өөрсдийгөө бидний эсрэг турхирч үзсэн. Өнөөдөр ирцийг шууд бойкотлож байна. 07:30 цагаас хойш гуйлаа шүү дээ, хуралдаа ороод өгөөч гээд.

Ерөнхийлөгчийн зөвлөхүүд яасан юм бэ? Яагаад Ерөнхийлөгчийн санаачилсан хөтөлбөрүүдийг ярих гэхээр Байнгын хороондоо ирдэггүй юм. Үүнд М.Мандхай дарга маш сайн манлайлал үзүүлж ажиллаж байгаа. Манай ажлын хэсгийнхэн сайн ажиллаж байгаа. 6 их наяд төгрөгийг мөрөөр нь мөшгөнө. 2.6 их наяд төгрөг яг сох дутаад байгаа. Хаачсан бэ? Яагаад нэг л компаниудад зээл өгдөг юм бэ? 2011 онд найдваргүй зээлдэгч болчихсон компанид яагаад үргэлжлүүлэн зээл өгөөд байдаг юм бэ? Яагаад Сэлэнгийнхэн дандаа шатахууны урамшуулал аваад байдгийг шалгах ёстой" гэлээ.

Үг хэлсэн бүхнийг нугачин дарax парадокс
Үг хэлсэн бүхнийг нугачин дарax парадокс
 
Он гарснаас хойш 388 хүнийг ХОЙШЛУУЛШГҮЙГЭЭР баривчилжээ
Он гарснаас хойш 388 хүнийг ХОЙШЛУУЛШГҮЙГЭЭР баривчилжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.