Шөнийн марафонд нийслэлээс САНХҮҮЖИЛТ гаргаагүй гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шөнийн марафонд нийслэлээс САНХҮҮЖИЛТ гаргаагүй гэв

Есдүгээр сарын 26-нд зохион байгуулагдсан "Шөнийн марафон" арга хэмжээ олон нийтийн шүүмжлэл дагуулсан. Харин энэ талаар НИТХ-ын төлөөлөгч Б.Сэмжидмаа өөрийн цахим хуудсаар дамжуулан тайлбар өгчээ.

"Шөнийн марафоны зохион байгуулалт, санхүүжилттэй холбоотой ташаа мэдээлэл гарч буй тул дараах тайлбарыг хүргэж байна.

Шөнийн марафоныг хувийн хэвшлийн байгууллага зохион байгуулсан бөгөөд нийслэлийн төсвөөс тус арга хэмжээнд санхүүжилт олгоогүй. Бүртгэлийн хураамж, орлого, зарлагыг зохион байгуулагч тал бүрэн хариуцсан.

Нийслэлийн зүгээс намрын “Автомашингүй өдөр”-тэй хамтатган зохион байгуулах хүрээнд иргэдийн аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөн зохицуулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажилласан.

Арга хэмжээний үеэр замын хөдөлгөөнийг хязгаарласнаас иргэдэд хүндрэл, чирэгдэл учирсанд хүлцэл өчье. Цаашид иргэдийн зорчих хөдөлгөөнд нөлөөлөх арга хэмжээг урьдчилан сайтар төлөвлөж, олон нийтэд цаг тухайд нь мэдээлж ажиллана" гэжээ.

Улстөрчдийн ГАР ХӨЛ болсон хууль хяналтынхан!
Улстөрчдийн ГАР ХӨЛ болсон хууль хяналтынхан!
 
Он гарснаас хойш 388 хүнийг ХОЙШЛУУЛШГҮЙГЭЭР баривчилжээ
Он гарснаас хойш 388 хүнийг ХОЙШЛУУЛШГҮЙГЭЭР баривчилжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.