Улстөрчдийн ГАР ХӨЛ болсон хууль хяналтынхан!
 

Улстөрчдийн ГАР ХӨЛ болсон хууль хяналтынхан!

Эрх баригч нам хөл толгойгоо олохгүй гүйлдэж эхэллээ. Улс төрийн бодлого ирээдүйг чиглүүлэх хэсэг бүлэг намынхан идшээ булаалдах нохой мэт энд тэнд арсалдаж буй. Хөнжил дотроо хөлөө жийлцэнэ гэдэг шиг нэг намын журмын нөхдөө хууль хяналтын байгууллагад шалгуулж элдэвлэж байгаа бололтой.

Өнгөрөгч баасан гарагт Авлигатай тэмцэх газраас Хотын дарга асан Х.Нямбаатар эрүүгийн хуулийн 22.1 буюу “Эрх мэдэл, албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглах” заалтаар яллагдагчаар татсан. Мөн Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг Тагнуулын ерөнхий газраас шалгаж байгаа тухай мэдээлэл олон нийтэд түгсэн байдаг. Түүнчлэн УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан, “Херо энтертайнмент групп”-ийн Б.Баатар нарыг АТГ, ТЕГ, Эрүүгийн цагдаагийн албаас хэд хэдэн зүйл ангиар шалгагдаж байгаа.

Энэ үзэгдлийг дүгнэвэл олны нэрийддэгээр 38-ийн бүлгийн гишүүн Г.Тэмүүлэн Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдоод 30-ийн бүлгийн гишүүдийг элдэвлэж байгаа харагдана. 38-ийн бүлгийнхэн ингэх гэж л Хууль зүй, дотоод хэргийн сайдын суудалд Г.Тэмүүлэнг суулгасан бололтой.

Улс төр ч яах вэ өрнөж л байдаг, тарж л байдаг, эвлэлдэж л байдаг. Гэтэл хууль хяналтын байгууллагууд үргэлжид эрх мэдэл хэнд байна түүнд үйлчлэх бичигдээгүй дүрмээр ажиллах аж. Н.Учралын Засгийн газраа хамгаалах зодоонд хуруугаа дүрсэн ШШГЕГ-ынхан өнөөдөр ташраараа гудамжинд лааз өшиглөх шийдвэр гарсан. Өмнө нь ч тэр Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц улс төрчдийн мэдээлэл дээр тулгуурлан үг хаяж, ажлаа өгч байсан даг. Ингэхээр хууль хяналтын байгууллага ард түмний төлөө бус ашиг сонирхлын төлөө ажилладаг нь илт. Тэнд хэний хүн сайд болно тэрийгээ зэвсэг болгож нэгнээ “унагадаг” арга хэрэгсэл гэж хэлж болно.

Хэдхэн хоногийн өмнө Хууль зүй, дотоод хэргийн Г.Тэмүүлэн сайдтай болсон тэд 30-ийн бүлгээ “сүрдүүлэх” зорилгоор АТГ, ТЕГ-ыг ашиглаж байгаа бололтой. Энэ мэтээр хууль хяналтынхан улстөрчдөөс ангид байхгүй нь лавтай. Гэхдээ бүр цаашилбал тэнд суугаа 126 нэг, нэгээрээ агнагдах нь тодорхой. Эхнээсээ асуудал үүсгэж эхэлсэн Б.Ариунзаяа, О.Саранчулуун нар магадгүй нэг л өдөр АТГ, ТЕГ-т дуудагдах энүүхэнд.

Энэ бүхний эцэст Ерөнхий сайд Н.Учрал зөвхөн Засгийн газраа авч үлдэх зорилго өвөртөлж байгаа байх. Эрх мэдэл гэдэг чадваргүй нэгнийг ухаантан болгож хувиргадаггүй. Харин ч эсрэгээрээ, чадваргүй хүн эрх мэдэлд хүрэх үед “сүйрэл” ойрхон ирнэ. Яг одоогийн МАН шиг.

Б.АМИ

280 хүн авч явсан Ерөнхий сайд Н.Учрал намын хурлаа Японд хийнэ
280 хүн авч явсан Ерөнхий сайд Н.Учрал намын хурлаа Японд хийнэ
 
Шөнийн марафонд нийслэлээс САНХҮҮЖИЛТ гаргаагүй гэв
Шөнийн марафонд нийслэлээс САНХҮҮЖИЛТ гаргаагүй гэв
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.