280 хүн авч явсан Ерөнхий сайд Н.Учрал намын хурлаа Японд хийнэ
 

280 хүн авч явсан Ерөнхий сайд Н.Учрал намын хурлаа Японд хийнэ

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь айлчлал ар араасаа хэл ам дагуулж эхэллээ. Бидний урьд нь мэдээлснээр, албаны болон сэтгүүлчид нийлээд 120 гаруй хүн дагалдаж явсан гэж байсан бол шинэ ирсэн мэдээллээр айлчлалд нийт 280 гаруй хүн багтжээ. Үүнд, Монгол Ардын намын 21 аймаг, 9 дүүргийн намын дарга, дэд дарга гэхчлэн хүмүүс байгаа аж. Тодруулбал, нэг аймгаас дор хаяж намын 2 хүн, сэтгүүлч оператор редакцийн 40-70 хүн явсан байна. Үүнд орон нутгийн редакцийн сэтгүүлчид хүртэл багтжээ.

Энэ айлчлалаар Ерөнхий сайд Н.Учрал алс холын арлын Япон улсад намын албан бус хурал хийх товтой байгаа нь эх сурвалжийн мэдээллээр баталгаажиж байна. Энэ бол сонгуулийн өмнөх бэлтгэл ажлын нэг хэсэг бөгөөд татвар төлөгчдийн мөнгөөр бүхэл бүтэн сонгуулийн кампанит ажлыг хэвлэл мэдээлэл, намын албан тушаалтнуудтай хамтран хийж байх магадлалтай. Ерөнхий сайд уг айлчлалын задаргаа, зардал, хүний нөөц, төлөвлөгөө зэргийг олон нийтэд тайлбарлах шаардлага үүсч байна.

Түүнчлэн Япон дахь айлчлалаар Ерөнхий сайдын ажлын албанаас авч явсан намын дарга, дэд дарга нарт дор хаяж 3 хоног сургалт орох хөтөлбөр багтаасан байна. Мөн бидэнд ирсэн мэдээллээр Ерөнхий сайд Н.Учралыг дагалдаж явсан айлчлалын бүрэлдэхүүн намынхан болон сэтгүүлчдийн бүрэлдэхүүнээ 2 тусдаа салгаж буюу 2 өөр онгоцоор ниссэн байна.

Эдийн засаг хүндэрч, бараа бүтээгдэхүүний үнэ өсч, инфляци туйлдаа хүртэл пуужиндаж байгаа энэ үед эрх баригч намын дарга, улс орны хамгийн чухал албан тушаалтан Ерөнхий сайд нь татвар төлөгчдийн мөнгөөр намын хурлаа айлчлалаар далимдуулан хийж байгаа нь дэндүү шударга бус, даабл стандарт харуулсан хэрэг бус уу.

Б.Өгөдэй

Х.Тэмүүжин: “Парламентыг тараая“ гэж орилсон хүмүүс сонгуулиар дахин гарч ирэх нь увайгүй үйлдэл
Х.Тэмүүжин: “Парламентыг тараая“ гэж орилсон хүмүүс сонгуулиар дахин гарч ирэх нь увайгүй үйлдэл
 
Улстөрчдийн ГАР ХӨЛ болсон хууль хяналтынхан!
Улстөрчдийн ГАР ХӨЛ болсон хууль хяналтынхан!
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.