Х.Тэмүүжин: “Парламентыг тараая“ гэж орилсон хүмүүс сонгуулиар дахин гарч ирэх нь увайгүй үйлдэл
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Тэмүүжин: “Парламентыг тараая“ гэж орилсон хүмүүс сонгуулиар дахин гарч ирэх нь увайгүй үйлдэл

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин сэтгүүлчдэд тодруулга, мэдээлэл өглөө.

Энэ үеэр тэрээр УИХ-ыг тараах тухай асуудлын талаар өөрийн байр суурийг илэрхийллээ. Энэ тухай тэрээр "Олонхоо бүрдүүлж байгаа нам УИХ дээр ирцээ бүрдүүлэх нь үүрэг. Парламентыг тараах санаачилга гаргаж байгаа гишүүдэд бэлэн байгаа нэг сонголт бол өргөдлөө бичээд, гарын үсгээ зураад гишүүнээс татгалзах эрх нь бий. Хоёрдугаарт парламентыг тараая гэж хэлж байгаа хүмүүс зоригтой байх хэрэгтэй. Нэгэнт тарж байгаа парламент учраас дараагийн парламентын сонгуульд нэр дэвшихгүй гэдэг зарчмаа гаргах ёстой.

"Парламентыг тараая" гэж ичихгүй орилж орилчхоод сонгууль болоход "Би парламентад баймаар байна" гэж үсэрч орж ирэх бол хамгийн увайгүй, ёс зүйгүй үйлдэл.

Үнэхээр парламент болохгүй байна гэж бодож байвал тогтолцоог нь өөрчлөх талаар бодож сэтгэн, хууль тогтоогчийнхоо ажлыг хийх ёстой" гэлээ.

Ерөнхий сайдын 40 гаруй сэтгүүлч дагалдуулсан айлчлал
Ерөнхий сайдын 40 гаруй сэтгүүлч дагалдуулсан айлчлал
 
Он гарснаас хойш 388 хүнийг ХОЙШЛУУЛШГҮЙГЭЭР баривчилжээ
Он гарснаас хойш 388 хүнийг ХОЙШЛУУЛШГҮЙГЭЭР баривчилжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.