Ерөнхий сайдын 40 гаруй сэтгүүлч дагалдуулсан айлчлал
 

Ерөнхий сайдын 40 гаруй сэтгүүлч дагалдуулсан айлчлал

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэ удаагийн айлчлалд нэгэн сонирхолтой тоо яригдаж байгаа нь Ерөнхий сайдыг сэтгүүлч, албаныхан болон олон нийтийн сүлжээнд танил нөлөөтэй нийт 120 хүн дагалдаж яваа гэх.

Эдгээр 120 хүний нислэг, зочид буудал, хоол, тээвэр, хамгаалалт гэх мэт зардлыг ямар санхүүжилтээр шийдвэрлэсэн бэ гэдэг асуулт юун түрүүнд тавигдана. Хэрэв Япон улсын Засгийн газраас энэхүү зардлыг шийдвэрлэсэн бол ямар гэрээ, бичиг баримт, нот бичиг үндэслэн энэ мөнгийг гаргав, Монголын талаас уг санхүүжилтыг төсөв, гадаадын тусламж бүртгэл, Шилэн дансны хөтлөлтөд хэрхэн тусгаж байгаа вэ гэхчлэн асуултууд хөвөрч байна.

Хуулиараа бол, Засгийн газрын 2008 оны 109 дүгээр тогтоолын хавсралт болох одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй журмаар: Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга Гадаад улсад албан томилолт, айлчлалаар гэргий/нөхөр, албан ёсны төлөөлөгчид, ажлын хэсэг, хамгаалалт-үйлчилгээний ажилтнууд дагалдана. Дагалдах хүмүүсийн тоо, нэрийг тухайн айлчлалын онцлог, ажлын шаардлагыг үндэслэн тогтооно. Гэхдээ 16-аас хэтрэхгүй гэж заажээ. Ийм хуулийн заалт байхад 40 гаруй сэтгүүлч, зураглаач, нийгэмд нөлөөлөгч гэхчлэн хүмүүс дагалдуулж яваа нь сонирхолтой байна.

Засгийн Газар төсөв тодотгож, шаардлагагүй зардлуудаа багасгаж товчхондоо тансаглалаа хумина гэж амлаад удаагүй ч Япон руу төрийн өндөр дээд хэмжээний уулзалтанд бэлтгэн явж буй мэт нүсэр бүрэлдэхүүнтэй хөөрсөн нь асуудал дагуулмаар. Эдийн засгийн хямралтай үед Засгийн газар толгойлж буй Ерөнхий сайд хүн өөрөө манлайлж айлчлал, томилолт зэрэгт цөөн тооны дагалдах хүн авч явж үлгэр жишээ үзүүлээгүй нь нийгэмд шүүмжлэгдэх бас нэгэн сэдэв боллоо.

Б.Өгөдэй

СОНСГОЛ | “Хөдөө аж ахуйн корпораци“-д 627.2 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
СОНСГОЛ | “Хөдөө аж ахуйн корпораци“-д 627.2 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
 
280 хүн авч явсан Ерөнхий сайд Н.Учрал намын хурлаа Японд хийнэ
280 хүн авч явсан Ерөнхий сайд Н.Учрал намын хурлаа Японд хийнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.