СОНСГОЛ | “Хөдөө аж ахуйн корпораци“-д 627.2 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СОНСГОЛ | “Хөдөө аж ахуйн корпораци“-д 627.2 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ

“Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’ сэдэвт ерөнхий хяналтын сонсгол үргэлжилж байна. Сонсголын үеэр тус салбарт хийсэн шалгалтын үеэр дараах зөрчлүүд илэрсэн талаар танилцуулжээ.

1. Тариаланг дэмжих сан: 2011–2018 он

Нийт 96.8 тэрбум төгрөгийн өр, авлага, зээлийн эргэн төлөлттэй холбоотой зөрчил илэрсэн байна.

Үүнээс:

* 2.7 тэрбум ₮ — зориулалт бус зарцуулалт, санхүүгийн зөрчил;

* 36.7 тэрбум ₮ — худалдан авалт, хөрөнгө оруулалт, шийдвэр гаргалттай холбоотой;

* 1.3 тэрбум ₮ — хөрөнгийн хамгаалалт, дотоод хяналттай холбоотой.

2. Мал хамгаалах сан: 2011–2018 он

Нийт 28.3 тэрбум төгрөгийн өр, авлага, зээлийн эргэн төлөлттэй холбоотой зөрчил илэрсэн байна.

Үүнээс:

* 1.1 тэрбум ₮ — техник, тоног төхөөрөмжийн борлуулалтын авлагатай;

* 0.5 тэрбум ₮ — түрээсийн орлого, хөрөнгийн ашиглалттай холбоотой зөрчил.

3. Хөдөө аж ахуйн корпораци: 2019–2025 он

Нийт 627.2 тэрбум төгрөгийн авлага, өглөг баталгаажуулаагүй болон чанаргүй авлага хуримтлагдсан гэж мэдээлжээ.

Үүнээс:

* 80.8 тэрбум ₮ — бодлого, шийдвэрээс үүссэн, ханшийн алдагдал;

* 38.1 тэрбум ₮ — зээл олголт, гэрээний хэрэгжилт, эргэн төлөлт хангалтгүй.

Мөн “дамжуулан зээл”-ийн эргэн төлөлтийн хүндрэлтэй холбоотой 359.7 тэрбум төгрөгийн асуудал дурдагдсан байна.

Үүнээс:

* 25.8 тэрбум ₮ — хөрөнгө, бараа материалын данстай холбоотой;

* 18.9 тэрбум ₮ — худалдан авах ажиллагааны хууль тогтоомжийн зөрчил.

Шалгалтын үнэлгээ:

  • 2016 — Муу
  • 2017 — Зөрчилгүй
  • 2018 — Зөрчилгүй
  • 2019 — Муу
  • 2020 — Ноцтой
  • 2021 — Ноцтой
  • 2022 — Маш муу
  • 2023 — Маш муу
  • 2024 — Муу
  • 2025 — Муу

Саудын Арабын экспорт нэмэгдсэнээр Ойрх Дорнодын газрын тосны нийлүүлэлт сэргэжээ
Саудын Арабын экспорт нэмэгдсэнээр Ойрх Дорнодын газрын тосны нийлүүлэлт сэргэжээ
 
Он гарснаас хойш 388 хүнийг ХОЙШЛУУЛШГҮЙГЭЭР баривчилжээ
Он гарснаас хойш 388 хүнийг ХОЙШЛУУЛШГҮЙГЭЭР баривчилжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.