Саудын Арабын экспорт нэмэгдсэнээр Ойрх Дорнодын газрын тосны нийлүүлэлт сэргэжээ
 

Саудын Арабын экспорт нэмэгдсэнээр Ойрх Дорнодын газрын тосны нийлүүлэлт сэргэжээ

Ойрх Дорнодын газрын тос олборлогч гол орнуудын түүхий газрын тосны экспорт есдүгээр сард өдөрт 12.8 сая баррельд хүрэх төлөвтэй байна. Энэ нь АНУ, Израилийн Ирантай хийсэн дайн хоёрдугаар сард эхэлснээс хойших хамгийн өндөр түвшин аж.

Экспортын өсөлтөд Саудын Араб болон Арабын Нэгдсэн Эмират нийлүүлэлтээ нэмэгдүүлсэн нь нөлөөлсөн байна.

Мөн Ормузын хоолойгоор дамжих газрын тосны экспорт мөн сэргэж, есдүгээр сард өдөрт ойролцоогоор 7.4 сая баррельд хүрэхээр байна.

Саудын Арабын хувьд газрын тос дамжуулах дэд бүтцэд гарсан эвдрэлтэй холбоотойгоор экспортын чиглэлээ өөрчилсөн. Тодруулбал, тус улсын Зүүн-Баруун газрын тос дамжуулах хоолой халдлагын улмаас эвдэрсний дараа Саудын Араб Улаан тэнгисийн эрэг дэх Янбу боомтоор дамжуулан экспортолдог газрын тосныхоо тодорхой хэсгийг өөр чиглэлд шилжүүлжээ.

Ийнхүү есдүгээр сарын газрын тосны экспортын хэмжээ өмнөх үеэс өсөх төлөвтэй байгаа юм.

Эх сурвалж: Reuters агентлаг

БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын ашгийн өсөлт дахин СААРЧЭЭ
БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын ашгийн өсөлт дахин СААРЧЭЭ
 
280 хүн авч явсан Ерөнхий сайд Н.Учрал намын хурлаа Японд хийнэ
280 хүн авч явсан Ерөнхий сайд Н.Учрал намын хурлаа Японд хийнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.