
БНХАУ-ын хиймэл оюуны салбарын эрчимтэй өсөлттэй холбоотойгоор технологийн үйлдвэрлэлийн ашиг нэмэгдсэн ч дотоодын эрэлт сул хэвээр байгаа аж. Үүний улмаас БНХАУ-ын аж үйлдвэрийн компаниудын ашиг наймдугаар сард өмнөхөөс илүү саарчээ.
Зарим салбарт үйлдвэрлэлийн илүүдэл хүчин чадал үүссэн, хэрэглээний эрэлт сул байгаа нь компаниудын үнэ тогтоох боломжийг хумиж, ашиг орлогоо хадгалахад улам бүр хүндрэл учруулж байгаа талаар мэдээлжээ.
Үүний зэрэгцээ үйлдвэрүүд өндөр ашиг олохын тулд гадаадын зах зээлд түшиглэх хандлага нэмэгдэж байгаа аж. Энэ нь геополитикийн зөрчил хурцдаж, БНХАУ-ын худалдааны ашигт олон улсын анхаарал нэмэгдэж буй энэ үед тус улсын эдийн засаг экспортын хамаарлаа улам нэмэгдүүлэх эрсдэлийг бий болгож байгаа юм.
Шинжээчдийн анхааруулж буй гол асуудал нь дотоодын хэрэглээ хангалттай сэргэхгүй байгаа нөхцөлд үйлдвэрлэлийн хүчин чадал өндөр хэвээр байснаар компаниуд үнийн дарамтад орж, ашигт ажиллагаа буурах явдал юм.
Эх сурвалж: Reuters агентлаг
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.