
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Тегераны дэвшүүлсэн түр эвлэрлийн саналыг хүлээн авахаас татгалзсан ч ирэх долоо хоногт Ирантай хийх яриа хэлэлцээ дахин эхэлнэ гэж хүлээж байгаагаа мэдэгдлээ.
Ираны төлөөлөгчид НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд оролцохоор Нью-Йорк хотод ирэхдээ долоон хоногийн хугацаатай гал зогсоох, улмаар олон улсын худалдаа, газрын тосны тээвэрт стратегийн чухал ач холбогдолтой Ормузын хоолойг дахин нээх санал бүхий төлөвлөгөөг авчирсан байна.
Гэвч Трамп уг саналыг няцааж, Ираны байг чиглэсэн агаарын цохилтыг бүрэн хэмжээгээр дахин эхлүүлэх асуудлыг хэлэлцэж байгаагаа илэрхийлжээ. Гэсэн хэдий ч тэрбээр Axios агентлагт өгсөн ярилцлагадаа Вашингтон, Тегераны хоорондын хэлэлцээ дахин үргэлжилнэ гэж мэдэгдсэн байна.
Тэрбээр мөн Ираны тал “хөзрөө хэтрүүлэн тоглосон” гэж мэдэгдсэн байна. Мөн АНУ, Ираны хоорондын шууд бус хэлэлцээ есдүгээр сарын 28 буюу өнөөдрөөс эхлэх магадлалтай байгаа аж.
Одоогоор Иран улс Ормузын хоолойг дахин нээхтэй холбоотой тавьсан нөхцөлөөсөө буцаагүй хэвээр байна. Үүний улмаас Ойрх Дорнодын дайны Персийн булан дахь нөхцөл байдал гацаанд орсон хэвээр байгаа бол Йемен дэх байлдааны ажиллагаа үргэлжилж байна.
Эх сурвалж: Reuters агентлаг
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.