Монгол шатарчид дэлхийн топ 7 дугаар байрт бичигдлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол шатарчид дэлхийн топ 7 дугаар байрт бичигдлээ

Узбекистаны Самарканд хотод болсон Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын шатарчид түүхэн амжилт үзүүлсэн байна. Тус олимпиадад 189 орны баг оролцсон ба Монголын эмэгтэй шигшээ баг 17 оноо авч, дэлхийн ТОП-10-т багтан 7 дугаар байр эзэлжээ.

Мөн Монголын эмэгтэй шатарчид АНУ, Энэтхэг, Польш зэрэг дэлхийн чансааг тэргүүлэгч багуудтай ижил оноо авч, коэффициентийн зөрүүгээр 7 дугаар байрт бичигдсэн байна.

Түүнчлэн 19 настай Х.Баясгалан 11 өрөг тоглож, 8 оноо авсан бөгөөд III ширээний хувийн үзүүлэлтээр дэлхийд 4 дүгээрт эрэмбэлэгджээ.

Харин Монголын эрэгтэй шигшээ баг нийт дүнгээр 26 дугаар байр эзэлж, “В” ангилалд мөнгөн медаль хүртсэн байна.

ЦАГ АГААР | Нойтон цас орж, цасан шуурга шуурна
ЦАГ АГААР | Нойтон цас орж, цасан шуурга шуурна
 
Он гарснаас хойш 388 хүнийг ХОЙШЛУУЛШГҮЙГЭЭР баривчилжээ
Он гарснаас хойш 388 хүнийг ХОЙШЛУУЛШГҮЙГЭЭР баривчилжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.