
Малчид, хадланчид, тээвэрчид, тариаланчдын анхааралд:
28-нд Булган, Сэлэнгэ, Төв аймгийн зарим сумд, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, 28-30-нд шөнөдөө хөрсөн дээр цочир хүйтрэх тул тариа, ногоо цасанд дарагдах, ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг анхааруулж байна.
09-р сарын 27-ны 20 цагаас 09-р сарын 28-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. 27-28-нд шилжих шөнө Завханы зүүн, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн зарим сумд, Өвөрхангай, Төв аймгийн хойд сумдын нутгаар, 28-ны өдөр Архангайн зүүн сумд, Хөвсгөл, Булган, Төв, Сэлэнгийн зарим сумд, Ховд, Говь-Алтай, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар 0.0-3.0 мм бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, хур тунадас орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эхээр -3...-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +8...+13 градус, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -4...+1 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан, өдөртөө нутгийн хойд хэсгээр хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +2...+7 градус, Алтайн өвөр говиор +19...+24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +14...+19 градус, бусад нутгаар +7…+12 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хотын ихэнх хэсгээр ялимгүй хур тунадас орно. Өдөртөө уулаараа ялимгүй хур тунадас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс баруун хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө өмнөх өдрөөсөө 8-10 градусаар хүйтэрч +3...+5 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс баруун хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0...-2 градус хүйтэн, өдөртөө өмнөх өдрөөсөө 7-9 градусаар хүйтэрч +4...+6 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс баруун хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -2...-4 градус хүйтэн, өдөртөө өмнөх өдрөөсөө 6-8 градусаар хүйтэрч +2...+4 градус дулаан байна.
2026 оны 09-р сарын 29-нөөс 2026 оны 10-р сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
29-нд Сэлэнгэ, Төв аймгийн ихэнх сумд, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар, 30-нд Сэлэнгэ, Төв аймгийн зүүн, Хэнтийн хойд, Дорнодын зарим сумдын нутгаар, 10-р сарын 01-нд Дорнодын зарим сумдын нутгаар, 02-нд Баян-Өлгий, Ховд, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар 0.0-5.0 мм бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 29-нд говь, тал, хээрийн нутгаар, 30-нд нутгийн зүүн хэсгээр, 02-нд Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна. Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэлт үргэлжилж, ихэнх нутгаар хүйтэрч, шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -10...-15 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр -5...-10 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун хэсгээр +3...+8 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -3...+2 градус дулаан, бусад нутгаар -2...-7 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -1...+4 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 градус, бусад нутгаар +4…+9 градус дулаан байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.