Д.Амарбаясгалан: Л.Энх-Амгаланг огцруулахыг өнөөдрөөс эхэлж ШААРДАЖ байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амарбаясгалан: Л.Энх-Амгаланг огцруулахыг өнөөдрөөс эхэлж ШААРДАЖ байна

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан Л.Энх-Амгалан сайдыг хууль зөрчсөн хэмээн мэдээлэл өглөө.

Тэрбээр "Цалин тэтгэвэр нэмэх далимаар 50 тэрбум төгрөгийг хулгай хийх гэж байгаад баригдсан. Тэр файл бодит бол төсвийн хулгай хийх гэж байсан нь нотлогдож байгаа. Л.Энх-Амгалан сайдын хэлсэнчлэн хуурамч файл байсан бол УИХ-д хуурамч мэдээлэл ирүүлсэн болж таарч байна. Аль ч утгаараа Л.Энх-Амгалан гэдэг хүн хуулийн хариуцлага хүлээх нөхцөлөө бүрдүүлсэн.

Тиймээс бид Ерөнхий сайд, МАН-ын дарга Н.Учралтай уулзсан. Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайдын зүгээс Л.Энх-Амгалан сайдыг уучлал гуй, өөрийн тань буруу байна гэсэн ч өнөөдрийг хүртэл уучлал гуйгаагүй.

Бид УИХ-ын чуулганы үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлөөр хангана. Мөн Боловсролын сайд Л.Энх-Амгаланг огцруулахыг өнөөдрөөс эхэлж шаардаж байна. Ирэх долоо хоногийн Даваа гарагаас эхлэн УИХ-ын даргаас Нийгмийн бодлогын байнгын хороо, Өргөдлийн байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцэх боломжоор хангаж өгөхийг шаардах болно" гэв.

AFP: Монголын малчид уур амьсгалын өөрчлөлтөд технологи ашиглаж эхэлжээ
AFP: Монголын малчид уур амьсгалын өөрчлөлтөд технологи ашиглаж эхэлжээ
 
Он гарснаас хойш 388 хүнийг ХОЙШЛУУЛШГҮЙГЭЭР баривчилжээ
Он гарснаас хойш 388 хүнийг ХОЙШЛУУЛШГҮЙГЭЭР баривчилжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.