Анголд түүхэн амжилт гаргаж, дэлхийн цомын аварга болсон Д.Адъяахүү
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Анголд түүхэн амжилт гаргаж, дэлхийн цомын аварга болсон Д.Адъяахүү

Монголын бодибилдинг, фитнесийн спортын тамирчин, ОУХМ Д.Адъяахүү Африк тивийн Ангол Улсад зохион байгуулагдсан “Angola Open” дэлхийн цомын тэмцээнд амжилттай оролцож, 61.2 кг-ийн жинд алтан медаль хүртэн, аваргын бүсний эзэн болжээ.

Түүний энэ амжилт зөвхөн медалиар хэмжигдэхгүй. Учир нь Д.Адъяахүү нь Африк тивийн Ангол Улсад Монгол Улсаас спортын төрлөөр өрсөлдсөн анхны тамирчин болсон байна.

Ийнхүү Монголын тамирчин дэлхийн цомын тэмцээнд Анголын дэвжээнд эх орныхоо нэрийг дуурсгаж, алтан медаль болон аваргын бүсийг эх орондоо авчирч чадлаа.

Д.Адъяахүүгийн хувьд энэ нь олон улсын тавцанд гаргасан бас нэгэн том амжилт бөгөөд Монголын бодибилдинг, фитнесийн спортын тамирчдын дэлхийн тэмцээнүүдэд өрсөлдөх хүрээ улам тэлж байгааг харуулсан үйл явдал болж байна.

Анголын дэвжээнээс аваргын бүстэй буусан Д.Адъяахүүд баяр хүргэе.

“Гучийн бүлэг”-ийн шаардлагад Ерөнхий сайд Н.Учрал “үгүй” гэжээ
“Гучийн бүлэг”-ийн шаардлагад Ерөнхий сайд Н.Учрал “үгүй” гэжээ
 
Он гарснаас хойш 388 хүнийг ХОЙШЛУУЛШГҮЙГЭЭР баривчилжээ
Он гарснаас хойш 388 хүнийг ХОЙШЛУУЛШГҮЙГЭЭР баривчилжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.