
Өчигдөр Ерөнхий сайд Н.Учрал албан өрөөндөө УИХ дахь “Гучийн бүлэг” хэмээн албан бусаар нэрлэгдсэн гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзжээ. Энэ уулзалтаар Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, С.Амарсайхан нарын толгойлоод буй “мини фракц”-ийхан Ерөнхий сайд Н.Учралд “Боловсролын сайд Л.Энх-Амгаланг огцруул” гэсэн шаардлага тавьсан байна. Харин энэ шаардлагад Ерөнхий сайдын зүгээс “Боломжгүй” гэж хариулжээ.
“Гучийн бүлэг”-ийн 11 гишүүний оролцсон уг уулзалтаар Боловсролын сайд Л.Энх-Амгаланг УИХ-ын гишүүн О.Саранчулуун, А.Ариунзаяа нараас уучлалт гуйж, ажлаа өгөх шаардлага голчлон яригдсан байна. Хэрэв энэ шаардлагыг хүлээн авахгүй бол “Гучийн” бүлэг чуулганд оролцож төсөв хэлэлцэх асуудлыг бойкотлож, гацаах хүртэл арга хэмжээ авна хэмээжээ. Эргэн сануулахад, Боловсолын сайд Л.Энх-Амгалан УИХ-ын гишүүн О.Саранчулуун, А.Ариунзаяа нарыг Ерөнхий сайд Н.Учралын ээжийн хамаарал бүхий сургуульд судалгааны зориулалтаар төсөв хуваарилахаар бэлтгэж байсан гэх албан бус эксел файлыг олон нийтэд зарласан хэмээн буруутгаж, “Түгжилмаа” гэх зэргээр нэр хоч өгөөд байв.
Одоогоор энэхүү албан бус уулзалтын талаар МАН-ын бүлгээс ямар нэгэн албан тайлбар хийгээгүй байна.
Т.Бат
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.