О.Цогтгэрэлийг огцор гэсэн нь УРВАГЧ шүү!
 

О.Цогтгэрэлийг огцор гэсэн нь УРВАГЧ шүү!

Монгол Улсыг ардчилсан нийгэм рүү хөтөлсөн Ардчилсан намын “акул”-ууд хэдэн жилийн өмнө намаа хоёр хувааж байсан түүхтэй. Түүхэн баримт бичигт сэв суулгасан тус үйл явдал нь С.Эрдэнэ, Ц.Туваан нараас үүдэлтэй байдаг Намын дарга, намын тамга тэмдэгийн тулаан эцэст нь хоёр өөр нэртэй ардчилсан намыг бий болгосон гэдэг. Энэ нь зөвхөн өнгөн дээрээ гэтэл цаагуур Ц.Элбэгдорж эсвэл Х.Баттулга гэх мэт хэний ч зохион байгуулсан ажиллагаа байж магадгүй. Гэхдээ үүний л улмаас Ардчилсан нам нь хоёр сонгуульд ялагдаж, Ардчилсан намын олон гишүүд гудамжинд “лааз” өшиглөсөн. Ийн 2024 оны сонгуулиар Лу.Гантөмөр намаа нэгтгэн өрсөлдөж, арай хийн Улсын их хуралд 42 суудал авсан. Энэ чигээр урагшилбал суудлын тоо улам нэмэгдэх магадлалтай. Гэтэл дахин хагарах үр суусан бололтой.

Тэгвэл өнөөдөр Монгол Ардын нам, Ардчилсан намын туулсан зам дээр гарч ирлээ. МАН 38 болон 30-аараа хуваагдан хэрүүл уруултай төрийн эрхийг барьж байна. УИХ-д олонхи хэдий ч дотроо учраа олохгүй байсаар гурав дахь Засгийнхаа нүүрийг үзлээ. Бүр сүүлдээ нэгнийгээ “шоронд хийх, шороонд булах” эсэхээ хэлэлцэж сууна. Түүгээр ч барахгүй МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нь намын эсрэг ажилласан хэнийг ч намаас хөөнө гэх мэдэгдэл хийсэндэг. Иймээс ч дараагийн сонгуулиар МАН, Ардчилсан нам шиг шороотой хутгалдах биз.

Гэтэл Монгол Ардын нам доторх хэрүүл хальж сөрөг хүчиндээ "яс хаях" үйлдэл хийж эхлэв бололтой. Хаясан ясыг "зуусан" хэд хэдэн АН-ын гишүүд О.Цогтгэрэлийг огцруулах акц өрнүүлж, олон нийтийн анхаарлыг өөртөө татах бодол тээсэн нь илт. Өнгөрөгч мягмар гарагт Б.Хурц гэнэт Төрийн ордонд олон нийтийн өмнө гарч “АН О.Цогтгэрэлийн “ТЭСО” компаниас ҮБХ-д 40-50 хүн бий. Энэ хүн 54 тендер МАН-аас авсан юм байна. Би О.Цогтгэрэлд “АН-ын даргаас огцоргэж хэлэх гэж орж ирлээ” гэх мэдэгдэл хийсэн нь МАН-ын явуулга гэж хардахад хүргэж байна. Мөн өөр хэд хэдэн хүмүүс ч бий.

О.Цогтгэрэл намын даргаасаа огцорлоо гэж бодъё. Тэгвэл Ардчилсан нам нэгдмэл хэвээр байж, дараагийн сонгуульд өрсөлдөж чадах уу. Эсвэл дахин намын даргын зодоон өрнөж, өнгөрсөн дэх түүхийг давтах уу. О.Цогтгэрэл биш өөр хэн ч АН-ын дарга болж болно. Гэтэл энэ чигээр О.Цогтгэрэл Ардчилсан намын даргын суудлаасаа огцорвол дагагч нар нь буруу тийш харна. Түүнийг дагадаг АН-ын гишүүд, УИХ-ын гишүүд Ардчилсан намыг хагардуулах процесс руу хүргэж магадгүй. Тэгвэл АН одоогийн МАН шиг болох боломжтой. Ингэж МАН-ын хагарлаас АН-ын хагарал руу анхаарал сарниулах мэдэгдлүүд ар араасаа хөвөрч байна.

О.Цогтгэрэл намын даргын суудлаасаа зуурч чадвал ирэх сонгуулийн ялалт ойрхон харагдана. Хэрэвзээ Ардчилсан намын хэн ч байсан МАН-ын ясыг горьдох аваас өнгөрсөн дэх Ардчилсан нам эргэн ирэх нь тодорхой.

Б.АМИ

Уул уурхайн төслүүдийг эрчим хүчээр хангах төслийг хэрэгжүүлэгч компани ТОДОРЛОО
Уул уурхайн төслүүдийг эрчим хүчээр хангах төслийг хэрэгжүүлэгч компани ТОДОРЛОО
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.