
Говийн бүсийн уурхайнуудын 1.3 тэрбум кВт.цаг/жил цахилгаан эрчим хүчний хэрэгцээг 99.5 хувийн найдваржилттайгаар хангах, импортын цахилгаан эрчим хүчний хэрэглээг орлуулах, СЭХ-ний үүсгүүр барих төслийг хэрэгжүүлэх “бие даасан эрчим хүч үйлдвэрлэгч” (Independent Power Producers)-ийг аукционоор шалгарууллаа.
Аукционы үнийн дээд хязгаарыг 9.7 ам.цент/кВт.цагаар тогтоосон бөгөөд “Нэт Зеро Тек” ХХК, “М Си Эс Интернэйшнл” ХХК, “Өвөр Монголын Эрчим Хүчний Олон Улсын Хамтын Ажиллагаа” ХХК-уудын түншлэл 7.90 ам.цент / кВт·ц санал болгон ялжээ.

"Оюу толгой" ХХК 2013 оноос хойш хэрэглээгээ 100% Хятадын импортын цахилгаанаар хангаж ирсэн ба жилд 140 сая доллар төлдөг. Уг гэрээ 2030 онд дуусгавар болох бөгөөд богино хугацаанд буюу 2 жилийн хугацаанд сэргээгдэхийн эх үүсвэр барьснаар БНХАУ-аас 100 хувь хамааралтай байдлыг бууруулж, эрчим хүчний үнэ буурч, тарифын зөрүүнээс улс жилд 130 тэрбум орчмын ашиг олно гэх тооцоо гарчээ.
Одоогийн байдлаар манай улсад сэргээгдэх болон нүүрсний эрчим хүч нийлүүлж буй станцууд:

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.