АН | Н.Учралын хамаарал бүхий сургуулиуд 8.3 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН | Н.Учралын хамаарал бүхий сургуулиуд 8.3 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан

Ардчилсан намаас 4/11 мэдээллийн цагаараа Ерөнхий сайд Н.Учралтай холбоотой хэд хэдэн зүйлсийг дурдлаа.

Энэ үеэр "Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий цэцэрлэг, сургууль, их сургуулиуд өнгөрсөн хугацаанд төсвөөс 8.3 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан гэдгийг шилэн дансны мэдээлэл харуулж байна.

Энэ удаагийн тодотгол дээр Ерөнхий сайдын ээжийнх нь сургуульд 3.5 тэрбум төгрөгийн зардал олгоно гэсэн зүйл бичсэн байгаа тухай баримтууд гарч ирсэн. Ер нь энэ мөнгийг тэр сургуулиудтайгаа эртнээс тохироод зарцуулаад эхэлчихсэн юм биш үү, одоогийн тодотголоор батлаад, хуульчлах гээд байгаа юм биш үү гэдэг асуудал яригдаж байгаа.

Тиймээс энэ удаагийн төсвийн тодотголыг хиймээргүй байна. Энэ асуудлаа шийдээч ээ гэдэг шаардлага тавьж байгаа" гэлээ.

Ким Кён Хи 5 жилийн хорих ялыг эсэргүүцэн, ДАВЖ ЗААЛДЛАА
Ким Кён Хи 5 жилийн хорих ялыг эсэргүүцэн, ДАВЖ ЗААЛДЛАА
 
Он гарснаас хойш 388 хүнийг ХОЙШЛУУЛШГҮЙГЭЭР баривчилжээ
Он гарснаас хойш 388 хүнийг ХОЙШЛУУЛШГҮЙГЭЭР баривчилжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.