Ким Кён Хи 5 жилийн хорих ялыг эсэргүүцэн, ДАВЖ ЗААЛДЛАА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ким Кён Хи 5 жилийн хорих ялыг эсэргүүцэн, ДАВЖ ЗААЛДЛАА

Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи Дээд шүүхээс ногдуулсан 5 жилийн хорих ялыг эсэргүүцэн давж заалджээ.

Тусгай прокурорын багаас түүнийг 2022-2023 оны хооронд албан тушаалд томилох болон бизнесийн дэмжлэг үзүүлнэ гэх амлалтынхаа хариуд олон тооны хүнээс үнэтэй бэлэг сэлт авсан хэрэгт буруутгагдаад байгаа билээ.

Анхан шатны шүүхээс түүнд 7 жилийн хорих ял оноож байсан бол давж заалдах шатны шүүх зарим заалтыг хэрэгсэхгүй болгосноор ялыг 5 жил болгон бууруулсан байна. Дээд шүүхийн шүүгчид түүний тансаг зэрэглэлийн цаг болон Жусон гүрний үеийн зургийн хуулбарыг бэлгэнд авсан зэрэг зарим хэргүүдийг хэрэгсэхгүй болгожээ.

Тусгай прокурорын багаас мөн уг асуудлаар Дээд шүүхэд гомдол гаргахаа мэдэгдээд байгаа бөгөөд Ким Кён Хи өнгөрсөн оны наймдугаар сараас хойш хоригдож байгаа билээ. Түүнд шүүхээс 2026 оны 4 дүгээр сард хувьцааны үнэ манипуляци хийсэн болон бусад авлигын хэргээр 4 жилийн хорих ял оноогоод байна.

Ж.Сондор

Х.Бадамгэрэл: Өнөөдөр Соёлын сайдтай уулзана
Х.Бадамгэрэл: Өнөөдөр Соёлын сайдтай уулзана
 
Он гарснаас хойш 388 хүнийг ХОЙШЛУУЛШГҮЙГЭЭР баривчилжээ
Он гарснаас хойш 388 хүнийг ХОЙШЛУУЛШГҮЙГЭЭР баривчилжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.