Х.Бадамгэрэл: Өнөөдөр Соёлын сайдтай уулзана
 

Х.Бадамгэрэл: Өнөөдөр Соёлын сайдтай уулзана

"Miss Grand International" олон улсын гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд Amber Yuhan гэх эмэгтэй Монгол Улсыг төлөөлөн оролцож буй асуудал олны дургүйцлийг хүргээд байгаа билээ.

Тэгвэл энэхүү асуудалтай холбогдуулан "Andra Academy"-ийн үүсгэн байгуулагч Х.Бадамгэрэл "Miss Grand International" руу албан шаардлага бүхий мэйл илгээгээд байгаа бөгөөд уг асуудлаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны сайд Ж.Алдаржавхлантай уулзахаар болжээ.

Энэ тухайгаа тэрээр "Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны сайд Ж.Алдаржавхлантай уулзахаар боллоо.

Энэ удаагийн асуудлыг зөвхөн нэг тэмцээн, нэг оролцогчийн асуудал болгон өнгөрөөж болохгүй. Монгол Улсын нэр хүнд, соёлын дархлаа, үндэсний төлөөллийн үнэ цэнийг хамгаалах төрийн бодлогын асуудал болгон авч үзэхийг шаардаж байна.

Монгол Улсын нэр бол эзэнгүй нэр биш.

Монгол Улсын төрийн далбаа бол дур мэдэн зүүж болох чимэглэл биш.

Монгол Улсыг төлөөлөх эрх бол хэн нэгний худалдаж авч, дураараа шилжүүлдэг лиценз биш" гэжээ.

Уг асуудал дан ганц Соёлын яамны асуудал биш. Уг асуудалд Гадаад харилцааны яам мөн анхаарлаа хандуулан Тайланд Улсад суугаа Элчин сайдад албан бичиг хүргүүлжээ.

Тус тэмцээнийг зохион байгуулагчдын зүгээс одоогоор ямар нэгэн тайлбар өгөөгүй байна.

Трамп, Ши Жиньпин нарын уулзалт эхэллээ
Трамп, Ши Жиньпин нарын уулзалт эхэллээ
 
Ким Кён Хи 5 жилийн хорих ялыг эсэргүүцэн, ДАВЖ ЗААЛДЛАА
Ким Кён Хи 5 жилийн хорих ялыг эсэргүүцэн, ДАВЖ ЗААЛДЛАА
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.