Б.Найдалаа: Хэн ч, яаж ч гүтгэсэн энэ бодлого, шийдэл хэвээр байна
 

Б.Найдалаа: Хэн ч, яаж ч гүтгэсэн энэ бодлого, шийдэл хэвээр байна

Говийн бүсэд тогтворжуулах шийдлүүд бүхий СЭХ-ний үүсгүүр барих аукцион Багц-2” төслийн хэрэгжүүлэгч компанийг өнөөдөр 10:00 цагаас шалгаруулна.

Үүнтэй холбогдуулан Эрчим хүчний сайд Б.Найдалаа өөрийн байр суурийг илэрхийлжээ. Энэ талаар тэрээр "АУКЦИОН явдгаараа ЯВНА!

Ил тод, лайв явна. Одоо 10.00 цагаас. Гацаагчдад тээглэхгүй.

Эрчим хүчний хараат бус болох нь бидний эн тэргүүний зорилт. Бүх бодлого, ажил ийш нь чиглэж байгаа. Юу юу яриад, хэн хэн нэмж орж ирээд гүжирдээд эхлэв дээ?

Оюу толгой 2013 оноос хойш хэрэглээгээ 100% Хятадын импортын цахилгаанаар хангасаар байна. Жилд 140 сая доллар төлдөг. Энэ 14 жилд Монгол Улс 1.9 тэрбум орчим доллар алдсан. Одоо ингээд үргэлжлээд байх уу? зөв үү?

Тэгэхээр одоо Монгол Улсад, бидэнд гурван зам байна.

1. Энүүгээрээ л байх, хэрүүл уруулаа хийгээд, шинэ ажил төсөл хийхгүй, гацаагчдын хүслээр. Юу ч хийх хэрэггүй. Хамгийн хялбар.

2. Маш богино хугацаанд сэргээгдэхийн эх үүсвэрийг аукционоор шалгаруулж, хамаарлыг 100% байсныг бууруулах. 2 жилийн дотор амжуулна. Төсвөөс нэг ч төгрөг гарахгүй. Үнэ буурна, эрчим хүчний систем шинэ цэвэр эх үүсгүүртэй болно, тарифын зөрүүнээс дундаас нь улс жилд 130 тэрбум орчмын ашиг олно. УИХ-р баталсан бодлого нь ч ийм, хууль, журмын ч яв цав хүрээнд.

Аажим Орос Хятад хийн хоолой, эсвэл нүүрсний давхаргын хийг ашиглан хийн станц, эсвэл Таван толгойн болон бусад явж буй нүүрсний станцыг зэрэгцүүлэн барьж хараат байдлыг бүр тэглэнэ.

3. Таван толгойн нүүрсний станц барих. Барих өртөг өндөр, тариф нь ч өндөр болох тооцоотой. Найдвартай байдлыг хангахын тулд мөн л Хятадын сүлжээтэй зэрэгцэн ажиллана.

Нүүрсний станцад хөрөнгө оруулагч олоход одоо хэцүү, хувийн хөрөнгө оруулагч олдохгүй. Олдсон ч хэн байх вэ? Тэгэхээр өөрсдөө эзэмшье гэвэл төр л төсөв мөнгө гаргана. Асар их хөрөнгө гарын салаагаар урсана. Тендерийг тойрсон өмнөх шигээ маш их улс төр, хэрүүл, талцал явна.

Энэ бид хэр их хэрэлдэж талцахаас хамаарч багадаа 6-10 жил. Бүр бүтэхгүй ч байж мэднэ. Өмнө нь 2011 оноос хойш хийх гээд бараагүй, бүтээгүй ажил шүү дээ. Одоо бид өөрсдөө өөрчлөгдөөгүй юм чинь төслийн хувь заяа өмнөх шигээ л заваарах магадлал өндөр.

Тэгээд одоо яах ёстой вэ? (1)-р сонголт бол байж болохгүй. (3) -р сонголтоор бид 2011 оноос хойш яваад бүтэлгүйтсэн. Одоо нөхцөл бүр хүндэрсэн.

Иймээс (2)-р шийдлээр ямар ч эргэлзээгүй явна. Цаг хугацаа, бодлогын хувьд ч, тооцоолол, судалгааны хувьд ч, хууль эрх зүйн хувьд ч хамгийн зөв бөгөөд Монгол Улсын эрх ашгийг хангах шийдэл юм.

Ийм учраас хэн ч яаж ч гүтгэсэн, дайрсан, нураах гэж гацаах гэж оролдсон энэ бодлого, шийдэл хэвээр байна. Өнөөдөр 10.00 цагаас Аукцион болно. Хэн шалгарах нь хамаагүй, Монгол хожино, улс урагшилна, ухрахгүй.

“Оюу толгой“ ХХК-ийг эрчим хүчээр хангах компанийг өнөөдөр 10:00 цагаас шалгаруулна
“Оюу толгой“ ХХК-ийг эрчим хүчээр хангах компанийг өнөөдөр 10:00 цагаас шалгаруулна
 
Х.Бадамгэрэл: Өнөөдөр Соёлын сайдтай уулзана
Х.Бадамгэрэл: Өнөөдөр Соёлын сайдтай уулзана
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.