“Оюу толгой“ ХХК-ийг эрчим хүчээр хангах компанийг өнөөдөр 10:00 цагаас шалгаруулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Оюу толгой“ ХХК-ийг эрчим хүчээр хангах компанийг өнөөдөр 10:00 цагаас шалгаруулна

Говийн бүсэд тогтворжуулах шийдлүүд бүхий СЭХ-ний үүсгүүр барих аукцион Багц-2” төслийн хэрэгжүүлэгч компанийг өнөөдөр 10:00 цагаас шалгаруулна.

Говийн бүсийн уурхайнуудын 1.3 тэрбум кВт.цаг/жил цахилгаан эрчим хүчний хэрэгцээг 99.5 хувийн найдваржилттайгаар хангах, импортын цахилгаан эрчим хүчний хэрэглээг орлуулах, СЭХ-ний үүсгүүр барих төслийг хэрэгжүүлэх “бие даасан эрчим хүч үйлдвэрлэгч” (Independent Power Producers)-ийг аукционоор шалгаруулна.

Аукционы үнийн дээд хязгаарыг 9.7 ам.цент/кВт.цагаар тогтоосон бөгөөд оролцогчид үүнээс доогуур үнэ санал болгон өрсөлдөнө.

Аукционд оролцохоор 10 компани саналаа илэрхийлснээс 2 компани аукционд оролцох шаардлагыг ханган дэнчингээ байршуулсан болно.

Аукционы ялагч Өмнийн говийн уурхайнуудын цахилгаан эрчим хүчний хэрэгцээг дотоодын эх үүсвэрээс хангахад оролцож, импортын цахилгаан эрчим хүчийг бууруулахад хувь нэмэр оруулна.

Салсан эхнэрээ охиныхоо нүдэн дээр хутгалж хөнөөжээ
Салсан эхнэрээ охиныхоо нүдэн дээр хутгалж хөнөөжээ
 
Он гарснаас хойш 388 хүнийг ХОЙШЛУУЛШГҮЙГЭЭР баривчилжээ
Он гарснаас хойш 388 хүнийг ХОЙШЛУУЛШГҮЙГЭЭР баривчилжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/09/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.