Салсан эхнэрээ охиныхоо нүдэн дээр хутгалж хөнөөжээ
 

Салсан эхнэрээ охиныхоо нүдэн дээр хутгалж хөнөөжээ

БНСУ-д салсан эхнэрээ бага насны охиныхоо нүдэн дээр хутгалж хөнөөсөн хэрэг гарчээ. Тус хэрэг нь БНСУ-ын Гёнги мужийн Гванжу хотод болсон бөгөөд 30 гаруй насны төрийн албан хаагч байсан тухай мэдээлсэн байна.

Прокурорын мэдээлснээр, сэжигтэн гэр бүл цуцлуулах үеэр өөрт ашиггүй шийдвэр гарахаас болгоомжилж, эхнэрийнхээ аминд хүрсэн ба уг хэргийг бага насны охиныхоо нүдэн дээр үйлдсэн тул хүүхэд хүчирхийлсэн гэх үндэслэлээр нэмэлт ял сонсжээ.

Мөн хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор сэжигтний эцэг, эх байх эрхийг хязгаарлах буюу цуцлах, хүүхдэд хууль ёсны асран хамгаалагч томилох хүсэлтийг шүүхэд гаргасан байгаа аж.

Эх сурвалж: Yonhap news agency

Монголын eFootball багийнханд Энэтхэгийн тал гомдол гаргажээ
Монголын eFootball багийнханд Энэтхэгийн тал гомдол гаргажээ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.