А.Намсамандаар “тоглоод“ зайлуулав
 

А.Намсамандаар “тоглоод“ зайлуулав

Есдүгээр сарын 14-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга А.Намсаманд ХЗДХ-ийн сайд асан С.Амарсайханыг харьяа байгууллагын томилгоонд хууль бусаар оролцсон хэмээн буруутгаж олон нийтийн өмнө “шүгэл үлээгч” мэтээр харагдах оролдлого нь өдгөө өөрийнх нь албан тушаал, цэргийн хэргэм зэргээсээ мултрах аюултай нүүрэлдүүлэв.

Шүүх, цагдаа, хууль хүчний байгууллагын дотоод ялзрал хүнд шатанд хүрсэн гэдгийг харуулсан өнгөрөгч долоо хоногийн үйл явдал Монгол Улс даяар донсолгосон. Өнөөдөр бид цоо шинэхэн Хууль зүй, дотоод хэргийн сайдтай болж хууль хүчнийхэнд хэрхэн арга хэмжээ авах гэж буйг чимээ чагнан хүлээж суугаа.

Ийнхүү Засгийн газрын хуралдаанаар
Ерөнхий сайд Н.Учрал Хууль зүйн шинэ сайд Г.Тэмүүлэнд салбараа цэвэрлэх үүрэг өгөв. Тэрбээр “Хууль хяналтын байгууллагад сүүлийн хоёр хоногт томилогдсон бүх албан хаагчдыг ажлаас нь чөлөөлөх” үүрэг өгснөөр А.Намсаманд болон түүний томилсон түүнтэй хамтран ажиллаж мэдэгдэл хийсэн бүхий л албан тушаалтнууд чөлөөлөгдөж байна.

А.Намсаманд болон хуулийн байгууллагын зарим удирдлагууд хэвлэлийн бага хурал маягийн зүйл хийж, харин сайд асан С.Амарсайхан хуулийн байгууллага дахь дотоод олон ноцтой баримтуудыг дэлгэснээр улс төрийн хүрээний “тоглоом” эхэлсэн. Ийнхүү улс төрийн “зодоон”-д хуруугаа дүрсэн А.Намсаманд шинэ сайдын томилгооны өргөл барьц болов. МАН доторх эрх мэдлийн тулаан буюу С.Амарсайханг зайлуулж, оронд нь өөрсдийн “хүсэмжит” хүнийг томилох хорон тоглоомын “өргөл” А.Намсаманд байж. Зөвхөн А.Намсаманд ч бус хууль хүчний байгууллага доторх “бул чулуу” болсон албан тушаалтнуудыг чөлөөлж шинэ хүний нөөцөөр хангах эрх мэдэл, албан тушаалын тулаан байж гэж хэлэхэд буруудахгүй.

А.Намсамандад мөрдөс нь хүндэдсэн юм уу эсвэл Улс төрийн өндөр амбиц сэтгэлдээ тээж хуруу байтугай хошуугаа хүргэсэн тэрбээр одоо албан тушаалгүй энгийн иргэн болох гэж байна.

Б.АМИ

Л.Энх-Амгалан гишүүн эмэгтэй гишүүдээс “уучлалт“ гуйж магадгүй
Л.Энх-Амгалан гишүүн эмэгтэй гишүүдээс “уучлалт“ гуйж магадгүй
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.