
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу парламентыг тараах сонирхол гишүүд бол нөлөө бүхий хүмүүст байгаа талаар дурджээ.
Энэ тухай тэрээр "Парламентыг тараачихъя, ингэж байхаар УИХ-ыг мухардалд оруулаад, дараагийн Ерөнхий сайдыг томилох асуудлыг ч мухардалд оруулаад ямар нэг байдлаар энэ парламентыг тараая гэдэг сонирхол хүний өөрийнгүй, бүр ил цагаан байгаа.
Зарим гишүүд хоорондоо уулзаад ч эхэлсэн юм шиг байна. Энэ нь эрх мэдлийн төлөө Монголын төр, тусгаар тогтнолоор тоглож байгаа хэлбэр. Өөрөөр хэлбэл жоом алах гээд гэрээ шатаана гэж үүнийг хэлдэг.
Монголын тусгаар тогтнол, Гадаад харилцаатай холбоотой асар муу үр дагавартай үйл явдал болох болно" гэжээ.