БНСУ-д өсвөр насныхны АМИА ХОРЛОЛТ түүхэн дээд хэмжээнд хүрчээ
 

БНСУ-д өсвөр насныхны АМИА ХОРЛОЛТ түүхэн дээд хэмжээнд хүрчээ

Өмнөд Солонгост нас баралтын түвшин түүхэн дээд хэмжээнд хүрэхэд ойрхон байгаа бөгөөд нас баралтын тэргүүлэх шалтгаан амиа хорлолт байгааг холбогдох байгууллагаас мэдээлжээ.

Өнгөрсөн жил тус улсад нас баралтын түвшин түүхэн дэх хамгийн өндөр хэмжээнд хүрэхэд ойрхон иржээ. 40 хүртэлх насны иргэдийн нас баралтын тэргүүлэх шалтгаан амиа хорлолт байсан бөгөөд өсвөр насныхны амиа хорлолтын түвшин мөн түүхэн дээд хэмжээнд хүрч нэмэгдсэн байна.

Тус улсын 50 ба түүнээс дээш насны иргэдийн хувьд нас баралтын голлох шалтгаан нь хорт хавдар гэжээ.

Холбогдох байгууллагаас "Амиа хорлолтын статистик болон бусад мэдээллийн жилийн тайлангаас харахад сэтгэц ба гэр бүлийн асуудал нь өсвөр насныхны амиа хорлоход нөлөөлсөн гол хүчин зүйлс" гэж мэдэгджээ.

Нийт хүн амын хэмжээнд харвал Солонгос улсад 2025 онд 362,968 хүн нас барсан нь өмнөх оноос 4,399 буюу 1.2 хувиар өссөн байна. Энэ нь COVID-19-ийн улмаас жилийн нас баралт 372,939-д хүрч байсан 2022 оноос хойшхи хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд түүхэнд хоёрдугаарт орох өндөр тоо юм.

Яамнаас мэдээлснээр COVID-19 цар тахал намжсан ч нас баралтын тоо өндөр хэвээр байгаа нь Солонгос улсын хүн амын хөгшрөлт хурдасч байгаатай хэсэгчлэн холбоотой гэж тайлбарлаж байна. Өнгөрсөн жил нийт нас баралтын 54.7 хувийг 80 ба түүнээс дээш насныхан эзэлж байсан бөгөөд тэдний эзлэх хувь сүүлийн 10 жилийн хугацаанд 13.9 нэгжээр өсжээ.

Хүн амыг бүхэлд нь авч үзвэл хорт хавдар нь нас баралтын тэргүүлэх шалтгаан хэвээр үлдсэн. Хорт хавдраар нас барсан хүмүүсийн тоо анх удаа 90,000 давж, 90,203-т хүрсэн байна. Зүрхний өвчин 33,784 нас баралтаар хоёрдугаарт, уул уушигны үрэвсэл 30,965 тохиолдлоор гуравдугаарт оржээ. Энэ гурван шалтгаан нийлээд бүх нас баралтын 42.7 хувийг тус тус эзэлжээ.

Хунтайж нарын Засгийн Газар гэж нэрийдье
Хунтайж нарын Засгийн Газар гэж нэрийдье
 
Ч.Лодойсамбуу: Парламентыг тараах сонирхол ил цагаан байгаа
Ч.Лодойсамбуу: Парламентыг тараах сонирхол ил цагаан байгаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.