
Дорнод аймгийн Матад суманд газрын тос олборлодог “Петро Матад” компани нь олборлосон газрын тосоо борлуулж, экспортлож чадахгүй байгаа учраас Heron-1 болон Gazelle-1 худгийн олборлолтыг түр зогсоожээ.
Компанийн мэдээлснээр тэдний бүтээгдэхүүнийг худалдан авагч “Петро Чайна” компанитай 2026 оны газрын тосны борлуулалтын гэрээг хэрэгжүүлэх асуудлаар хэдэн сарын турш хэлэлцэж байгаа ч үр дүнд хүрэхгүй байгаа ажээ. Уг асуудал нь улстөрийн шалтгаантай байж магадгүй байна. Учир нь асуудал Шадар сайд Н.Номтойбаяр хүртэл яригдаж, Гадаад харилцааны яам болон дипломат сувгаар шийдвэрлэхээр ажиллаж эхэлж, “Петро чайна Монголиа” компанийн удирдлагатай уулзсан ч үр дүнд хүрээгүй гэнэ. “Петро Матад” компани нь газрын тосоо өөр сувгаар борлуулах боломжийг судалж эхэлжээ.
Н. Ука
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.