Миссийн тэмцээнд Монголын нэрийн өмнөөс хятад бүсгүй оролцсон нь шүүмжлэл дагуулав
 

Миссийн тэмцээнд Монголын нэрийн өмнөөс хятад бүсгүй оролцсон нь шүүмжлэл дагуулав

Цахим орчинд олон улсын хэмжээний гоо бүсгүйн тэмцээн болох Miss Grand International тэмцээнд манай улсыг төлөөлөн хятад бүсгүй оролцож буй нь олон нийтийн дургүйцлийг хүргээд байна.

Тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн Amber Yuhan гэх эмэгтэй оролцож буй бөгөөд манай улсын хувьд энэ жил тус тэмцээнд оролцогчоо илгээгээгүй байна. Гэтэл Монголын нэрийн өмнөөс ийнхүү хятад эмэгтэй тус тэмцээнд оролцож буй аж.

Тэмцээнийг зохион байгуулагчдын хувьд одоогоор энэхүү асуудалд ямар нэгэн хариу өгөөгүй байна. 2013 оноос хойш зохион байгуулагдаж буй уг тэмцээн нь "Grand Slam" зэрэглэлийн томоохон тэмцээнүүдийн нэг. Жил бүр дэлхийн 80 гаруй орны гоо бүсгүйчүүд оролцдог энэхүү тэмцээнд энэ жил манай улсаас оролцогч илгээгээгүй тул зохион байгуулагч талаас сул зайг нөхөхийн тулд хувийн зардлаар оролцож буй оролцогчийг квоттой ч оролцогчоо илгээгээгүй улс орны нэрийн өмнөөс оролцохыг зөвшөөрдөг гэх мэдээлэл цацагдаад байгаа ч үүнийг зохион байгуулагч тал батлаагүй байна.

Amber Yuhan-ий хувьд энэ жил 24 настай, оршин суудаг газраа Улаанбаатар хот хэмээн бүртгүүлжээ. Тэрээр өмнө нь Хятад дахь Miss Grand тэмцээнд оролцож, "First Runner-up" буюу дэд байрын эзэн болж байжээ. Түүний инстаграм хаяг дээрх танилцуулга дээр Miss Grand China / Mongolia Champion" хэмээн бичсэн нь мөн л олны эгдүүцлийг хүргээд буй бөгөөд Монголын талаас мөн ямар нэгэн тайлбар өгөөгүй байна.

Өнөөдөр байнгын хороод хуралдана
Өнөөдөр байнгын хороод хуралдана
 
Петро Матад газрын тосоо борлуулж чадахгүйд хүрэв
Петро Матад газрын тосоо борлуулж чадахгүйд хүрэв
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.