Г.Тэмүүлэн Хууль зүйн сайдаар томилогдлоо
 

Г.Тэмүүлэн Хууль зүйн сайдаар томилогдлоо

УИХ-ын өнөөдрийн Чуулганы хуралдаанаар Монгол Улсын Хууль Зүйн сайдад Г.Тэмүүлэнг нэр дэвшүүлж байгааг Г.Ерөнхий сайд Н.Учрал танилцууллаа. Ингээд гишүүд асуулт асууж хариулт авсны дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэнг томилох ёслолын ажиллагаа 17 цаг 40 минутад болох аж.

Хууль зүйн сайдаар томилогдож байгаа Г.Тэмүүлэн:

2006 онд

Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст мэргэжилтэн

2007 онд

Ашигт малтмал, газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст ахлах мэргэжилтэн

2008-2009 онд

Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтсийн дарга

2009-2014 онд

Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХХК-д дэд захирал

2013-2015 онд

“Оюутолгой” ХХК-нд Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн

2014-2015 онд

Монгол Улсын Уул уурхайн яамны дэд сайд

2015 оноос

Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч

2015 оноос

Монгол Ардын Намын удирдах зөвлөлийн гишүүн

2016-2020 онд

Монгол Улсын Их Хурлын гишүүн

2020-2024 онд

Монгол Улсын Их Хурлын гишүүн

2022-2024 онд

Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга

2024 оноос

Монгол Улсын Их Хурлын гишүүн

2024 оноос

Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга

Д.Амарбаясгалан: Л.Энх-Амгаланд хариуцлага тооцох эсэхийг Н.Учралтай ярилцана
Д.Амарбаясгалан: Л.Энх-Амгаланд хариуцлага тооцох эсэхийг Н.Учралтай ярилцана
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.