АТГ: “Ногоон автобусны” хэрэгт Д.Сумъяабазарыг яллагдагчаар татах үндэслэл тогтоогдоогүй. Харин Ж.Сүхбаатар яллагдагчаар татагдаж, хэрэг нь шүүх дээр явж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АТГ: “Ногоон автобусны” хэрэгт Д.Сумъяабазарыг яллагдагчаар татах үндэслэл тогтоогдоогүй. Харин Ж.Сүхбаатар яллагдагчаар татагдаж, хэрэг нь шүүх дээр явж байна

/2024.5.22/ "Ногоон автобусны хэрэг"-тэй холбоотой сонсгол энэ хугацаанд болж байна. Энэ үеэр АТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах комиссар Н.Тэмүүлэнгээс яллагдагч нартай холбоотой асуулт асуухад:

-АТГ-аас “ногоон автобус”-ны хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагат хүргүүлсэн. Прокурор нэр бүхий албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах үндэслэлтэй байна гэж үзээд, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Яллагдагчаар татагдсан этгээдүүд дунд Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазар байхгүй. Яллагдагчаар татах үндэслэл тогтоогдоогүй. Харин тухайн үед асуудал эрхэлж байсан сайд асан эрүүгийн хэрэгт татагдаж, хэрэг үүсгээд явж байна гэлээ.

ВИДЕО: Нээлттэй сонсгол үргэлжилж байна
ВИДЕО: Нээлттэй сонсгол үргэлжилж байна
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.