/2024.03.28/: Оскарын шагналт жүжигчин Мишель Ёо ойрын хугацаанд Монгол Улсад хүрэлцэн ирэх ажээ.
Тэрбээр“Welcome to Mongolia”, “GoMongolia” урианы хүрээнд Монгол Улсыг дэлхийд сурталчлах, аялал жуулчлалыг дэмжих чиглэлээр хамтран ажиллах юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн нэгдүгээр сард Швейцарын Холбооны Улсын Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн 54 дэх чуулга уулзалтад оролцcон.
Энэ үеэрээ тэрбээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал хариуцсан Тусгай элч Жан Тодт (энэ өдрүүдэд манай улсад ажиллаж байна) болон түүний гэргий, Оскарын шагналт жүжигчин, НҮБ-ын Сайн санааны элч Мишель Ёо нартай уулзаж, Монгол Улсад айлчлахыг урьсны зэрэгцээ нэрт жүжигчинтэй хамтран ажиллахаар тохиролцжээ.