Соёлын сайд Ч.Номин циркийн салбарын төлөөллийг хүлээн авч уулзлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Соёлын сайд Ч.Номин циркийн салбарын төлөөллийг хүлээн авч уулзлаа

/2024.03.15/: Монголын циркийн урлагийн байгууллагуудын нэгдсэн хороо, “Трүүп Амараа” продакшн, “Зола брос” цирк, “Шинэ цирк” төв, “Хан монгол” морин циркийн холбоо болон циркийн салбарын өнгө төрхийг тодорхойлж, олон улсад амжилт гарган Монгол Улсаа дэлхийн тавцанд сурталчлан, таниулж буй уран бүтээлчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар циркийн салбарын хөгжлийн бодлого, боловсон хүчний асуудал, дэд бүтэц түүнчлэн дэлхийн “А” зэрэглэлийн уралдаан наадмуудад оролцоход төрөөс хэрхэн дэмжих зэрэг асуудлаар санал солилцлоо.

Уулзалтын үр дүнд нэгдсэн ажлын хэсэг байгуулан дээрх дурдсан асуудлуудыг үе шаттайгаар хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлүүлэн, хэрэгжүүлэх арга хэмжээг авахаар тогтов.

Эх сурвалж: Соёлын яам

“Хог биш хог“ цахим зөвлөгөөн болж байна
“Хог биш хог“ цахим зөвлөгөөн болж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.